• Эхлэл
  • АНУ цөмийн зэвсэг эхэлж хэрэглэхийг хориглох уу

АНУ цөмийн зэвсэг эхэлж хэрэглэхийг хориглох уу

2019/02/02

Ардчилсан намаас АНУ-ын Конгресст сонгогдсон гишүүд цэргийн мөргөлдөөний үед АНУ түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. “АНУ түрүүлж цөмийн цохилт өгөхгүй байхыг АНУ-ын шинэ бодлого шаардаж байна” гэж сенатч Элизабет Уоррен, Конгрессын гишүүн Адам Смит нар мэдэгдэлдээ дурджээ.

“Манай өнөөгийн цөмийн стратеги бодлого хуучирсан, тэгэхээр энэ одоо аюултай” гэж ардчилсан намынхан лхагва гарагт тараасан мэдэгдэлдээ дурдсан байна. Хуулийн төсөлд “Цөмийн гүрний баримтлал бол цөмийн зэвсгийн нэг л шалтгаан байх ёстой, энэ хуулийн төсөл бол алдаа гаргах магадлалыг багасгаж, АНУ-г дэлхийд дипломат болон ёс суртахууны тэргүүлэх байр сууриа хадгалахад нь тус болох зүйл” гэж тэмдэглэжээ.

The “Washington Post” бас энэ хууль батлагдвал Бүгд найрамдахчууд олонх байгаа Сенатад байр сууриа хангалттай илэрхийлж чадахгүй байгаа Төлөөлөгчдийн танхимд ардчилагчдын тавих хяналтыг сайжруулна гэсэн байна.

Сонин бас Хилари Клинтон, болон АНУ-ын Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампад цөмийн чемодан эзэмшүүлэх нь итгэхэд бэрх гэж гэж хэлж байсныг сануулжээ.

Ардчилагчдын энэ хуулийн төс­лийг Вашингтон дахь төрийн бус бай­гууллагууд дэмжсэн байна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Х.Өлзийбаяр


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин