Хархорин, Барс зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ

2019.02.09

Сар шинийн баярын өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ хуваарийн дагуу өнөөдрөөс зарим худалдаа үйлчилгээний газрууд ажиллаж эхлээд буй юм. Тодруулбал, Хархорин, Барс захууд ажиллаж эхэллээ. Үйлчилгээний газрууд хэзээнээс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллах талаарх мэдээллийг хүргэе.

НЭГ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр: хоёрдугаар сарын 4–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 5,6 -нд амарч, хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 5–наас 12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 04–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. 02 дугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв хоёрдугаар 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХОЁР. НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 5.6.7-нд амраад, 02 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторан, баар цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

ГУРАВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

ДӨРӨВ. УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ТАВ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний 1 чиглэлд автобус буюу нийт 710 автобус үйлчилгээнд ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой..

ЗУРГАА. ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.

ДОЛОО. УС ХАНГАМЖ

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

А. Шугамаар ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.02.05

Мягмар

10:00 -14:00

16:00 -20.00

Амарна

2019.02.06

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.02.07

Пүрэв

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.08

Баасан

Амарна

10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.09

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2017.02.10

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Б. Зөөврөөр ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.02.05

Мягмар

10:00 -14:00

16:00 -20:00

10:00-14:00

16:00-20:00

2019.02.06

Лхагва

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.02.07

Пүрэв

Амарна

Амарна

2019.02.08

Баасан

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.09

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.02.10

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин 22 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 02 дугаар сарын 05.06.07-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

НАЙМ. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил

Харьяа салбар компаниуд

Ээлжийн инженер,

оператор

1

Төвийн түгээх төв

Төвийн түгээх төв

254780

2

Баруун түгээх төв

Баруун түгээх төв

70282484

3

Зүүн түгээх төв

Зүүн түгээх төв

70006560

4

Улаанхуаран

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1

463620

5

Дэнж найрамдал

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2

70150452

6

Дэнж сансар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3

456266

7

Их алтан тэвш

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4

455025

8

Зүүн сэлбэ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5

70001251

9

Батдулаан

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6

325746

10

Чинхүрээ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7

70115764

11

Энхтулга -Өргөө

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8

321641

12

Ганзам

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9

367152

13

Түшээ дунд гол

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10

341786

14

Баруун их нарлаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11

70122088

15

Гандан дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12

70149733

16

Хүрээ дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13

70135560

17

Ашид мөнх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14

70187493

18

Өнөр энх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

70288189

19

Таван шар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

70171150

Жич: Шуурхай ажиллагааны утас -70005454

Мөн хувийн хэвшлийн конторуудын ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны “Нэгдсэн дуудлага мэдээллийн төв”-ийн 7555-1955, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн “Дуудлагын нэгдсэн төв”-ийн 70044004 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

ЕС. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани Сар шинийн баярын өдрүүдэд /шинийн 1.2-ны/ 02 дугаар сарын 05,06-нд 09:15:00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 07-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу 08.00 -18.00 цаг хүртэл ажиллана. Холбогдох утас:70162222

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 


ИХ УНШСАН
    Сонин хачин