• Эхлэл
  • “ЖДҮ”-чин Д.Амарбаясгалан хотын дарга болох уу

“ЖДҮ”-чин Д.Амарбаясгалан хотын дарга болох уу

2019/02/19

МАН-ын “60 тэрбум”, “ЖДҮ” гэсэн хагарал, сандал суудлын тэмцэл Нийслэлд ч бас үргэлжилж байна. Монгол Улсын нийт хүм амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот даргагүй болоод удлаа. Тухайлбал, хотын мэр С.Батболд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш нэгдүгээр сарын 16-нд НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Энэхүү албан тушаалд НИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн. Гэвч хурлын заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад нэрээ дэвшүүлсэн. Тэрбээр 55.8 хувийн санал авч хотын даргаар томилогдохоор дэмжигдэж “Виз”-ны материалаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Гэвч Ерөнхий сайд хариу өгөлгүй хэсэг дарж байгаад “С.Мөнхчулууныг батламжлахгүй” хэмээн “Хар тамга” дарлаа.

Тодруулбал, Ерөнхий сайд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бичигтээ “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл 15 хоногийн дотор хуралдаж дараагийн нэр дэвшигчийг тодруулах ёстой. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.

С.Мөнхчулуун “60 тэрбум”-ын төлөөлөл бөгөөд урьд нь НИТХ дахь МАН-ын бүлгийг даргалж байсан төлөөлөгч. Тийм учраас Ерөнхий сайд түүнийг хотын даргаар батламжлалгүй “Хар тамга дарж” явуулсан нь тодорхой. Олны үг ортой гэдэг. Хотын даргад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэрийг дэвшүүлэх яриа гараад байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын нэг. Түүний хамаарал бүхий “Тайшир Өргөө”, “Агро Технологи Шижирт” гэх компаниуд нь 2017, 2018 ЖДҮХС-гаас зээл авсан байна. Д.Амарбаясгалан эдгээр компаниудын тус бүр 30 хувийг эзэмшдэг гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тухайлбал, “Тайшир өргөө” компани нь 2017 онд 375 сая төгрөгийн зээл авсан байна. Харин 2018 онд “Агро Технологи Шижирт” компани нь 950 сая төгрөгийн зээл авчээ. Ингээд Д.Амарбаясгалан ЖДҮХС-гаас нийтдээ 1.3 тэрбум төгрөг авсан баримт бий. Тэгэхээр Ерөнхий сайд хотын даргыг сонгоход “60 тэрбум”-ын талд “Хар тамга дарж” “ЖДҮ”-чдээ шууд томилох боломж бүрдүүлж өгөх гэж удсан бололтой.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Сэтгүүлч Т.Эрдмаа

Холбоотой нийтлэлийг дор дарж уншина уу.

Хотын шинэ дарга ба У.Хүрэлсүхийн хүсэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин