• Эхлэл
  • Хотын шинэ дарга ба У.Хүрэлсүхийн хүсэл

Хотын шинэ дарга ба У.Хүрэлсүхийн хүсэл

2019/02/19

Хотын дарга хэмээх амттай суудлын төлөөх МАН-ын хагарал тэмцэл дүрэлзэж, албан тушаалын төлөө ямар ширэн нүүр гаргаж болохын жишээг харуулж байна. “Зүгээр” л танхимаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулууныг, Ерөнхий сайд “зүгээр” л батламжлахаасаа татгалзаж, намынхаа бодлогод нийцээгүй түүнийг “зүгээр” л намаасаа хассанаа зарлаж, зөрүүдлээд дахиад нэрээ дэвшүүлэхэд нь “зүгээр” л дахин нэрээ дэвшүүлж болохгүй ээ гэж байна.

Энд С.Мөнхчулуун хотын дарга хийж чадах эсэх, эсвэл шударга хүн мөн эсэхийн тухай огт яриагүй. Мөн Засаг даргыг батламжлах процессийн асуудлыг ч ярьсангүй. Зүгээр л саяхан УИХ-ын даргаа огцруулж, шинэ “эзэд” болоод байгаа У.Хүрэлсүхэд таалагдахгүй байгаа учраас...

Одоо харин яах ёстой вэ?

Дүрмийн дагуу бол Хотын даргад дахиад нэр дэвшүүлж, санал хураалт явуулна. Өнөөдөр С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн ч өчигдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж түүнийг намаасаа хөөчихсөн. Албан ёсны хэллэгээр бол намаасаа хассан. Намаасаа хассан хүнд нам дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдсэн. Гэвч С.Мөнхчулуун өмнөхийн адил “зүгээр” л заалнаас нэрээ дэвшүүлж болох юм. Ийн заалнаас нэрээ дэвшүүлж “сахилгагүйтсэн”-ий гайгаар Хотын дарга болж чадаагүй НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдээж нэрээ дэвшүүлнэ. Өмнө нь шившигтэйгээр ялагдсан больёо гэлтэй биш. Үүнээс гадна ЖДҮ-чин нэр аваад МАН-ын нарийн бичгийн дарга Амарбаясгалан нэрээ дэвшүүлнэ гэж яригдаж буй. Угаасаа У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ цээжээрээ хамгаалж байгаа гэсэн яриа бий.  

Ер нь бол НИТХ-д байгаа экс дарга С.Батболдынхон болон өдгөө Ерөнхий сайдаас тушаал аваад байгаа гишүүд хэний төлөө, басхүү НИТХ-д байгаа Ардчилсан намынхан хэний төлөө саналаа өгөхөөс асуудал шийдэгдэх ёстой. Гэхдээ бараг У.Хүрэлсүх хэнийг хотын дарга болгох хүсэлтэй байгаагаар л шийдэгдэнэ гэсэн үг л дээ. Саналааар ялаад очсон ч батламжлахгүй байж чадах юм чинь.

Ингэхэд ер нь Хотын даргыг сонгох гэж санал хураалт явуулах шаардлага байгаа ч юм уу даа, тэгээд. Тэртэй тэргүй өнөөдрийн “супер” баатар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсвэл батламжилна, хүсэхгүй бол батламжлахгүй юм чинь дээ.

А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин