• Эхлэл
  • “Эхнэртээ захидал бичээрэй”

“Эхнэртээ захидал бичээрэй”

2019/02/20

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж WWW.TODNEWS.MN мэдээллийн сайт болон фэйсбүүкийн “ААВУУДЫН ГРУПП”, “5К МЕДИА ЭНТЕРТАЙНМЕНТ” хамтран “ЭХНЭРТЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” уралдааныг зарлаж байна.

Та хэтэрхий завгүй гэдгээр шалтаглан хайртай эхнэртээ чин сэтгэлийн нандин үгээ хэлж амжаагүй яваа бол энэхүү захидлын уралдаан танд чин сэтгэлийн үгээ хэлэх, мартагдах шахсан сайхан дурсамжаа эргэн санах боломжийг олгож байна.

Нэг. Уралдааны оролцогчдод тавигдах шаардлага

Үг үсгийн алдаагүй, өөрийн гараар болон компьютерээр бичсэн байх

Захидал 500 үгэнд багтах

Хоёр. Захидал хүлээн авах хугацаа, газар

Уралдааны бүтээлийг 2019 оны хоёрдугаар сарын 20-25 хүртэл todnewsmongolia@gmail.com цахим хаягаар болон СБД-ийн 9-р хороо Computer Mall-1309 тоотод өөрийн биеэр авчирч өгнө үү!!!

Харилцах утас: 88774638, 88087539

Гурав. Уралдааны шалгаруулалт, шагнал урамшуулал

Уралдаанд ирүүлсэн захидлуудыг шалгаруулахдаа дараах зүйлүүдийг харгалзан үзэж шалгаруулах болно. Үүнд:

Өөр хүний шүлэг, яруу найраг, болон бусад төрлийн бичвэрүүдээс ишлэл татсан эсэх

Нийгэмд зөв үлгэр дуурайлал болж, сайн сайхан энергийг түгээж буй байдал

Үг үсгийн алдаатай байгаа эсэх­

Оролцогчдыг хоёр үе шаттайгаар шалгаруулна. Үүнд:

–Нэгдүгээр шат: “TODNEWS.MN” сайтын редакцийн шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 8 захидлыг шалгарууулна.

–Хоёрдугаар шат: Шилдэг 8 захидлыг зургаар дүрсжүүлэн уншиж, “TODNEWS.MN” сайтын фейсбүүк хуудсанд байршуулан хамгийн их лайк, шейр авсан бүтээлийг олонд нээлттэйгээр ялагчийг шалгаруулах болно.

– Нэгдүгээр байр                        Хосуудад мартагдашгүй болзоог зохион байгуулж өгөх

– Хоёрдугаар байр                      Гэр бүлийн эсвэл хосоороо уран сайхны зураг авахуулах эрх

– Гуравдугаар байр                    Фитнесст нэг сар үнэгүй хичээллэх хос эрх

Мөн уралдаанд ирсэн  захидлуудыг ном болгон хэвлүүлэх болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • айман
    маш муу захидал оруулах хэрэгтэй
    2021 оны 03 сарын 05
Сонин хачин