• Эхлэл
  • 20 жилийн ойн мэнд “Хувьсал” продакшн!

20 жилийн ойн мэнд “Хувьсал” продакшн!

2019/02/20

2019 онд Монголын театр, кино урлагийн түүхэнд үнэмлэхүй хувь нэмрээ оруулсан “Хувьсал” продакшны 20 жилийн ой тохиож байгаа билээ. МУГЖ У.Уранчимэг, МУГЖ Г.Цоггэрэл нарын үүсгэн байгуулсан продакшн энэ хугацаанд олон гайхалтай бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон юм. “Хувьсал”-аас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчдийг та бүхэнд эргэн сануулж байна.

 

Анхны үе: Д.Пүрэвсүрэн /СТА/ Г.Отгонцэцэг/СТА/ Д.Мөнх-Од /СТА: Б.Одбаяр Б.Ууганбаяр/СТА/ Н.Цэнгэлжаргал Билэгдэмбэрэл  Гарьд Дараагийн үе: Д.Мөнхтөмөр Д.Одонтуяа Ч.Мягмарзол Билэгдэмбэрэл Э.Гэрэлмаа Л.Амарсайхан Б.Оюунбаатар Буяннэмэх Б.Баярмаа Ш.Отгон-Өлзий Э.Наран А.Даваажаргал Б.Энхтулга Н.Номинзул Ж.Мөнгөнсүх Б.Оюунбаяр Д.Түмэндэмбэрэл

Дараагийн үе: 2013 он /Кино хийж эхэлсэнээс хойш хамтарч ажилласан уран бүтээлчид Д.Ганцэцэг/СТА/ – Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүрхээр наадагч, Атганд үлдсэн эрдэнэ, Миний нууц А.Ганчимэг/СТА/ – Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүрхээр наадагч, Атганд үлдсэн эрдэнэ, Миний нууц М.Бямбаа /СТА/- Зэрлэг цэцэгсийн хүлэмж О.Мөнхдалай/Азийн топ модель/ – Зүрхээр наадагч, Тооцоогүй тоглоом, Миний нууц Г.Бямбасүрэн, Ц.Мөнхболд – Тооцоогүй тоглоом Б.Шинэбаяр – Атганд үлдсэн эрдэнэ Б.Билгүүн- Миний нууц Steve E. Morel, Батнямбуу – Тэнгэрээс буусан од

Тус продакшн 20 жилийн ойдоо зориулан “Тэнгэрээс буусан од” киногоо үзэгчдэд танилцуулж байгаа өдрүүд. Кино 3 сарын 1-ний өдөр нээлтээ хийх юм.

Нэрнээсээ л тун романтик мэдрэмж төрүүлж байгаа киноны гол дүрд отгон Жульетта О.Дөлгөөн, загварын ертөнцөөс кино урлагт зам мөрөө дурайлгасан О.Мөнхдалай, Steve E.Morel, Батнямбуу, МУГЖ У.Уранчимэг, МУГЖ С.Лхагвасүрэн нар тоглосон байна. Кино зохиолыг Г.Бямбасүрэн бичжээ.

“Хайр бол зүрхний чанадад орших агуу их уучлал юм” …

“Хувьсал” прокашны бүтээл бүр өөрийн гэсэн үзэл санаатай, үлдэцтэй байдаг. Кино урлаг бүх урлагийн дотроос хамгийн агуу нь гэдэг үгний бодит нотолгоог эдний бүтээлээс олонтаа мэдэрдэг.

Хавар болгон “Хувьсал”-ын бүтээлээр эхэлж сэтгэл гижигддэг. Бүтээл болгоных нь дуу хит болохоос гадна караокед хамгийн их дуулагддаг дуугаар шалгардаг. “Хувьсал”-ын бүх дууг цээжээрээ мэддэг хүмүүс олон. Би ч тэдний нэг. Энэ чинь л урлаг. Кино бүхэлдээ, цогцоороо хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж амьдралынх нь туршид хүндтэй орон зай эзэлж байна. Үнэ цэнэ ингэж бий болдог.

20 жил хүний амьдралын хоёр үеийг туулах мөчлөг. Харин уран бүтээлчдийн хувьд продакшны хувьд ид цэцэглэх мөчлөг. “Хувьсал” аварга том мод, уран бүтээлчид салаалсан мөчир нахианууд нь. Шинэ, авьяаслаг зоримог хэн бүхэнд эдний үүд хаалга үргэлж нээлттэй байсаар ирсэн. Хойшдоо ч нээлттэй байна. Урлагийн хувьд ардчилсан бодлого явуулсны үр дүнд дахин давтагдашгүй бүтээл бүхэн төрж хайрцаглагдахаас ангид байж ирж чадлаа.

“Хувьсал” гадаад ертөнцөд бас шуугиан тарьж амжсан. МУГЖ У.Уранчимэг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо Энэтхэг улсад зохион байгуулагдсан FLO Film Forum олон улсын киноны уран бүтээлчдийн чуулганаас “Амжилтын эзэн” тодотголтой олон улсын шагналыг хүртсэн. У.Уранчимэг энэхүү киноныхоо зохиолч, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажилласан билээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин