• Эхлэл
  • Ажил хайхад амархан боллоо

Ажил хайхад амархан боллоо

2016/02/04

Хүүхэд залууст мэргэжлээ зөв сонгоход, ажилгүй иргэдэд ажил хайхад туслах зорилготой “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” үүдээ нээлээ.  

Улсын хэмжээнд жишиг болох уг төвийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан юм.

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн ордонд  өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн уг төвд ажил хайж буй иргэдээс гадна эзэмших мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголт авахыг хүсч байгаа хүүхэд, залуучууд  үйлчлүүлэх боломжтой.

 Тэд ажил мэргэжлийн талаарх ерөнхий ойлголттой танилцаж, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах, цахим хэлбэрээр чадамжийн сорил бөглөж, өөрийн ур чадварын түвшинг тогтоох боломжтойгоос гадна, өөрт хэрэгцээтэй мэдээллийг үнэ төлбөргүйгээр хэвлэн авч, хувилан олшруулах бүрэн бололцоотойг ХЭҮСМҮТ-ийн захирал С.Чойноров танилцуулсан.

Ажил мэргэжлийн мэдээллийн жишиг төвийг байгуулснаар мэргэжлийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх, мэргэжлийн мэдээллийн баазуудыг макро эдийн засгийн түвшинд болон ажил мэргэжлийн салбараар, орон нутгийн түвшинд боловсруулж, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд оруулж, ажил, мэргэжлийн нэгдсэн сүлжээг улс орон даяар холбох боломж бүрдэх юм байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    nasand hursen hun ch
    2016 оны 11 сарын 20
  • Зочин
    nasand hursen hun ch
    2016 оны 11 сарын 20
  • Зочин
    munhnar eej
    2016 оны 02 сарын 14
  • Зочин
    munhnar eej
    2016 оны 02 сарын 14
  • Зочин
    munhnar eej
    2016 оны 02 сарын 14
  • Зочин
    munhnar eej
    2016 оны 02 сарын 14
Сонин хачин