• Эхлэл
  • Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

2016/03/04

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Уул уурхайн салбартай холбоотой ажиллаж байсан,  мэргэшсэн байх;

2. Инженер, Эдийн засагч, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй байх;

3. Сүүлийн 3 жилийн хугацаанд тус компанид эрх бүхий албан тушаал хашаагүй байх, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгж байгууллагад ажилладаггүй байх;

4. Компанитай нэгдмэл сонирхолгүй бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдийг төлөөлдгүй байх;

5. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй байх;

6. Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активийн 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;

7.     Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх; 

8.     Төрийн үйлчилгээг тооцохгүйгээр төрийн алба хашдаггүй байх;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ:

- Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан,

-  Төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг,

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

-  Төрийн албан хаагчийн анкет

-  Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшсэн, зөвлөх, докторын үнэмлэх, диплом

-  Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа, нотлох баримт бичгүүд

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө-15 Моннис Цамхаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр 14 давхарт, "Багануур" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Ганбаатарт авчирч өгнө үү . /утас:99815690/

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2016 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл дээрхи хаягаар хүлээн авна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин