• Эхлэл
  • Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг

Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг

2016/04/26

“Бодлого стратегийн судалгааны хүрээлэн” ТББ нь “Хөдөлмөрийн яам” -тай хамтран ажилгүйдлийг бууруулах зорилгоор ажил хайгчид зориулсан сургалт, ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд хамрагдсанаар мэргэжлийн сургагч багш болон томоохон компаний хүний нөөцийн захируулуудаас хэрхэн ажилд ороход бэлдэх, хэрхэн ажиллах, яаж карьер хийх, яамар ажилтнууд авахыг компаниуд хүсдэг, яагаад ихэнх хүмүүс ажлын байранд тэнцдэггүй гэх агуулгуудыг сургалтаар өгөхөөс гадна гадаадад гэрээгээр ажиллах иргэдэд зориулсан танилцуулах сургалт, зөвлөгөө, бүртгэл, Монголд нээлттэй байгаа ажлын байрнуудын бүртгэл, урьдчилсан шалгаруулалтын арга хэмжээ, Хөдөлмөрийн яамнаас гарч буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулгууд багтсан цогц арга хэмжээ болох юм.

Тус арга хэмжээ нь ямар нэгэн төлбөргүй бөгөөд сургалтанд хамрагдсанаас Ажлын чиг баримжаа олгох сургалтын сертификат олгогдоно.

Арга хэмжээний үеэр явагдах ажлууд:

  1. Ажлын гараагаа амжилттай эхлүүлэх чиг баримжаа олгох сургалт

  • Нэгдсэн сургалтын арга хэмжээ

    • Хувь хүний хөгжил

    • Өөрт тохирох ажлыг хэрхэн сонгох вэ

    • Ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ

    • Ажлын гараа ба карьер төлөвлөлт

    • Хүмүүсийн ажилд орохдоо гаргадаг нийтлэг алдаа

    • Ажил олгогчийн тавьдаг хамгийн чухал 5 шаардлага

    • Сошил орчинд ажлын байрыг хэрхэн хайх вэ

  • Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн танилцуулга

  • Ажлын чиг олгох сургалтын сертификат. Уг сертификат нь Хөдөлмөрийн холбооны гишүүн байгууллагуудад ажилд ороход давуу тал болно

  1. Монголын томоохон 100 компаний нээлттэй 500 ажлын байрны үзэсгэлэн

  • Ажлын байрны мэдээлэл

  • Анкет авах

  • Анхан шатны ярилцаг хийх

  1. “Гадаадад гэрээгээр ажиллах, мэргэжил дээшлүүлэх, суралцах боломж” нэгдсэн үзэсгэлэн

  • Япон, Солонгос улсуудад гэрээгээр ажиллах талаархи сургалт зөвлөмж

    • Гэрээгээр ажиллах талаар сургалт, зөвлөгөө

    • Бүрдүүлэх материал болон түүнтэй холбоотой зөвлөгөө

    • Гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэл

  • Гадаадад суралцах боломж

    • Гадаадад суралцах боломжийн талаархи сургалт

    • Зөв сургуулиа хэрхэн сонгох вэ

    • Визэнд ороход юуг анхаарах вэ

    • Гэр бүлээрээ суралцах, ажиллах боломж

    • Гадаадад суралцах иргэдийн бүртгэл


Хөтөлбөр

Хаана:                                  УБ палас

Хэзээ:                                   2016.04.29-ны өдрийн 10 цагаас

                                             ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Юу болох:                          Ажил хайгчид зориулсан мэргэжлийн сургалт, ганцаарчилсан зөвлөмж

Гадаадад ажиллах, сурах сонирхолтой иргэдэд зориулсан сургалт, зөвлөгөө, бүртгэл

Монголын томоохон компаниудын нээлттэй 500 ажлын байрны сонгон шалгаруулалт

Оролцогч талууд:           Монголын Хөдөлмөрийн Яам

                                                Монголын хөдөлмөрийн холбоо

                                                Монголын үндэсний маркетингын холбоо

                                                Бодлого стратегийн судалгааны хүрээлэн

                                                Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс

                                                Biznetwork

                                                HR project

                                                Хүний нөөцийн удирдах ажилчид

Бүртгэл:                              Дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс

                                                99068507, 88217117 утсаар бүртгүүлж болно

Жич: Урьдчилан бүртгүүлсэн тохиолдолд Ажлын чиг баримжаа олгох сургалтын сертификат өгөхөөс гадна бүртгэлийн дугаараар явагдах сугалаанд хамрагдах боломжтой болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин