• Эхлэл
  • АСЕМ-ын уулзалтад үйлчлэх жолоочид тавих шаардлага

АСЕМ-ын уулзалтад үйлчлэх жолоочид тавих шаардлага

2016/05/17

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5 дээш жил ажилласан тус ангилалаар мэргэшсэн жолооч байх;

2. 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрлийн оноо бүрэн байх;

3. Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх;

4. Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх

5 Байгууллагын тодорхойлолт

Дээрх шаардлагыг хангасан жолооч дараах материалыг бүрдүүлж 2016 оны тавдугаар сарын 18-ны 12:00 цагт хүлээн авна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %

2. Иргэний үнэмлэх хуулбар

3. Жолоочийн үнэмлэхний хуулбар

4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар

5. Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх/Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/

ХАЯГ: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, 2 давхар 202 тоот

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин