АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15,16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ.
Бүртгэл дуусах огноо: 2016 оны зургаадугаар сарын 30.
Ажиллах хугацаа: 2016 оны долдугаар сарын 7-18-ны өдрүүдэд
Тавигдах шаардлага: Туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, D ангилалтай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал
Товч намтар
Жолооны үнэмлэх хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
Цээж зураг 3х4
Бүртгэлийг долдугаар сарын 1-н хүртэл Гадаад хэргийн яамны Архивын 3 давхарт 309 тоотод /утас 75772016-306, 99641235/ явуулж, бичиг баримтаа ирүүлсэн жолооч нараас сонгон шалгаруулна.
Шалгарсан жолооч нар гэрээ байгуулж, долдугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллана.
Эх сурвалж: АСЕМ-ын Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсэг
Сэтгэгдэл байхгүй байна