• Эхлэл
  • “Uptown boutique” онлайн болж өргөжлөө

“Uptown boutique” онлайн болж өргөжлөө

2016/08/30

Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээ, үйлдвэрлэл, технологи өдрөөс өдөрт төгөлдөршин хөгжиж нэг талаасаа шинжлэх ухаан урлагийн хэмжээнд хүрээд байгаа гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ гоо сайханы бүтээгдэхүүний сонголт их болсны зэрэгцээ эрсдэл ч мөн гарч байгаа. Үй олон бүтээгдэхүүнээс сонголт  хийхэд эргэлзээ төрүүлэх, магадгүй буруу сонголт хийх тохиолдол ч гардаг.

Мэдээж ихэнх бүсгүйчүүд өөрийн арьсанд ямар бүтээгдэхүүн тохирох вэ гэдгийг мэддэг. Гэхдээ зарим нь сайн гэсэн болгоныг хэрэглэх гэсээр арьсаа сайхан болгох бус бүр эсрэгээрээ хохирох нь ч бий.

Тухайлбал, Монгол бүсгүйчүүд Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай, чанар сайтай гэж таашаадаг. Гэтэл энэ дунд Өмнөд Солонгост огт үйлдвэрлэгдэхээ больсон, чанаргүй муу бүтээгдэхүүнүүд ч байгаа гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. 

Тиймээс ийн олон сонголтоос сайныг нь сонгохын тулд мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах нь зүйтэй юм.

Харин хаанаас, хэнээс зөвлөгөө авах вэ, Тэгвэл бид та бүхэнд чанартай бүтээгдэхүүн худалдаалдаг онлайн дэлгүүрийг санал болгож байна.

Охид бүсгүйчүүдийн сайн мэдэх “Uptown boutique” дэлгүүр маань онлайн хэлбэрээр үйлчилгээгээ үргэлжлүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл та онлайнаар зөвлөгөө авч, бүтээгдэхүүнээ захиалж болно.

Тус дэлгүүрийнхэн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хамгийн чанартай гэсэн гоо сайханы бүтээгдэхүүн худалдаалж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын мэргэжлийн гоо сайханчийг Монголд урин Монгол эмэгтэйчүүдийн арьсанд ямар бүтээгдэхүүн тохирохыг судлуулж бүтээгдэхүүнээ нийлүүлэх болжээ. 

Дашрамд, “Uptown boutique” дэлгүүрийн онлайн нэр “Mybeauty.mn” юм байна шүү, бүсгүйчүүдээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 08 сарын 31
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 08 сарын 31
Сонин хачин