• Эхлэл
  • Бялууг гаднаас авах биш гэртээ хийцгээе

Бялууг гаднаас авах биш гэртээ хийцгээе

2016/10/08

Одоо үед бялууг гаднаас авах биш гэртээ, өөрсдөө хийдэг болсон байна.

Энэ ч утгаараа гэрийн эзэгтэй нартаа хөвсгөр кекс хийх аргаас хуваалцъя.

Орц :

Гурил - 300 гр

Сахар - 100гр

Өндөг - 4ш

Baking powder - Тал хоолны халбага

Vanilla ( шингэн , хуурай аль нь ч болно ) - 20гр / тал хоолны халбага.

Сүү - 100 гр

Масло / 9н тос - 200гр / 50гр

Нунтаг какао ( Хэрвээ шоколадтай хийхийг хүсвэл )

Хийх арга :

1. Сахар + өндөг нийлүүлээд миксердэнэ. Хөөсрөөд цагаан болоод ирэхээр нь 9н тосоо хийнэ. Хэрвээ масло хийж байгаа бол шингэн болгож байгаад хийнэ. Дээрээс нь ваниллагаа хийнэ.

2. Гурилаа шигших ба шоколадтай хийхээр зориод нунтаг какао байгаа бол түүнийгээ бас шигшинэ. Үүн дээрээсээ baking powder ( хөөлгөгч )-өө хийн хутгана.

3. Зуурмаг гурил 2-оо холих ба зөөлөн зөөлнөөр хутгана шүү.

4. Энэ үедээ шарах шүүгээгээ халаах ба 200 градуст тавина.

5. Мөн хэвээ тослохоо мартуузай. Сайн тослож доор нь калкин цаас тавихгүй бол наалдана шүү.

6. Зуурмаг бэлэн болсон бол шарах шүүгээндээ хийн 170 градуст 30-40 мин болгоно.

7. Ингээд л бэлэн боллоо. Болсон үгүйг шалгахын тулд сэрээ зоогоод үзээрэй. Юу ч наалдахгүй байвал болсон гэсэн үг.

Анхаарах зүйлс :

1. Бүх хүсний зүйлс тасалгааны ижил темпартурт байх ёстой.

2. Бялуу болсны дараа шууд шарах шүүгээнээс гаргаж болохгүй: Ингэснээр огцом өөр темпартурт гараад хөөлт нь буух магадлалтай.

3. Өндөгөө элсэн чихэр 2оо сайн холих хэрэгтэй шүү. Энэ үйлдэл маань ч хөөлтөд нөлөөтэй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин