• Эхлэл
  • СЕХ өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийхгүй гэв

СЕХ өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийхгүй гэв

2016/10/19

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан.  Сонгуулийн ирцийн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос 22:30 цагт мэдээлэл хийнэ гэсэн боловч "Одоогоор ирцийн мэдээллийг орон нутгаас нэгтгэж байгаа. Тиймээс мэдээлэл хийх боломжгүй" гэлээ. Сонгуулийн урьдчилсан дүнг маргааш танилцуулах юм байна. 17:00 цагийн байдлаар 10 гаруй аймагт ирц 50-иас илүү хувьтай байсан бөгөөд дүүргүүдийн хувьд ирц хангалтгүй байсан юм.

Одоогоор албан бусаар зарим сум, дүүрэгт ирц хүрээгүй гэсэн мэдээлэл байна. Гэвч хэдийгээр сум, дүүргийн хэмжээнд дунджаар ирц хүрээгүй ч тухайн хороо, багийн дүнг нэгтгэн зөвхөн 50 хувийн ирц хүрээгүй хороо, багт д дахин санал хураалт явуулах юм.

Мөн зарим аймаг, дүүргийн сонгуулийн дүнгийн мэдээ албан бусаар тархаад байна. Үүнд Дархан, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймагт МАН олонхи болоод байгаа бол Сүхбаатар аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг, Ховд аймгийн Буянт, Зэрэг суманд АН ялалт байгуулсан. Нийслэлийн Багахангай дүүрэгт МАН ялсан гэсэн мэдээ байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт Ардчилсан нам олонх болсон гэсэн мэдээлэл тархаад байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин