Оюутолгой компани зэсийн баяжмалын тээвэрлэлтээ сэргээнэ

2016.12.15

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

“Оюутолгой” компани зэсийн баяжмалын экспортоо арванхоёрдугаар сарын 1-нээс зогсоогоод байсан. Тэгвэл өчигдөр /2016.12.14/ зэсийн экспортоо үргэлжлүүлэн гаргах болсон талаар “Turquoise hill resources” компани албан ёсны вэб сайтдаа мэдээлсэн байна. Өмнө тус компанийн зүгээс зэсийн экспорт зогсоосноо хилийн ганц шугамаар тээвэрлэж байгаа нь тээвэрлэлт удаан хугацаагаар хүлээх нөхцөл байдал үүсч байгаагаас гэж тайлбарласан. Гэхдээ үүнд БНХАУ-ын хилийн боомтын хураамж нэмэгдсэнтэй мөн холбон тайлбарлаж байсан юм. БНХАУ-ын зүгээс Эрээн, Ганцмод боомтоор нэвтэрч буй бараа тутамд тонн тутмаас 8 юань, машин бүрт 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авах тухай тэмдэглэжээ. Харин Сэхээ, Зүүн Хатавч, Хавирга боомтоор болон бусад шинээр байгуулагдах боомтоор нэвтрэх бараанаас тонн тутамд 5 юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авч, харин 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт метал /зэсийн баяжмал/-аас үнийн дүнгийн  0,2 хувьтай тэнцэх төлбөр хураамж авахаар болсноо мэдэгдсэн. Ингэснээр Ганц модны боомтоор гарч буй нэг тонн нүүрс тутамд 1.3 ам.доллар нэмэгдэж буй бөгөөд хамгийн багадаа  сар тутам 2.5 сая ам.долларын төлбөр нэмэгдэж байгаа гэгдэж байсан бөгөөд Оюутолгойн зүгээс урд хөршийн холбогдох албаны хүмүүстэй тодорхой асуудлаар хэлцэлд хүрэхээр ажиллаж буй гэсэн мэдээлэл гарч байсан юм.

Тэгвэл “Turquoise hill resources” экспортоо сэргээсэн тухай албан мэдээлэлдээ хураамжийн талаар ямар нэгэн зүйл мэдээлээгүй, Ганц модны боомт дахь шинэ гарцаар баяжмалаа тээвэрлэх болсон гэж мэдэгджээ. Гэхдээ яг хэдийнээс экспортоо сэргээхээ цаашид албан ёсоор мэдээлнэ гэжээ.

Ингээд албан мэдээллийг хүргэж байна.

Хэвлэлийн мэдээ-http://www.turquoisehill.com/ 2016.12.14

Оюу Толгой компани БНХАУ, Монголын хилийн Ганц модны боомт дахь шинэ гарцаар зэсийн баяжмалаа тээвэрлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор Туркойз Хилл Ресорсез компани туршилтийн тээвэр үйлджээ. Туршилтын тээврийн үр дүн ямар байхаас хамаараад ойрын хугацаанд экспортонд гаргана гэдгээ Туркойз Хилл Ресорсез компани өөрийн цахим хуудсандаа албан ёсоор мэдээлжээ.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН