• Эхлэл
  • Shopper: Гал тогоонд ургах нарийн ногоо

Shopper: Гал тогоонд ургах нарийн ногоо

2017/02/10

Shopper

Гэртээ нарийн ногоо ургуулаад өөрөө тайраад шинэхэн салатандаа хийх боломжийг Монгол залуучууд санаачлан хэрэгжүүлсэн нь Tiny Garden. Бяцхан ногооны талбай нэртэйгээр худалдаанд гараад буй гурван төрлийн нарийн ногооноос та дуртайгаа сонгоод өөрөө тариад, ургуулах боломжтой.

Монгол хөрсөнд таны өөрөө ургуулсан гоньд, яншуй, базил таны хоолонд амт нэмэх нь гарцаагүй.

Савалгаандаа органик бордоотой хөрс, Орос улсын дээд зэргийн үр багтсан учир та ердөө л хайрцгаа задлаад саван дээр байгаа зааварчилгааны дагуу тариад 30 хоногийн дараа гэхэд тасралтгүй ургах таны амтлагч бэлэн болно.

Үндэсний үйлдвэрлэлээ эрхэмлэн, нэг нэгнийхээ бизнесийг дэмждэг болсон залуучууд ургуулдаг амтлагчийг Гэгээн хайрын өдрөөр нэг нэгэндээ бэлэглэх гээд эрэлтэй ихтэй байгаа гэсэн. Бас Сар шинийн баяраар хайртай дотны хүмүүстээ бэлэглэх багц ч байна лээ.

Таны зоогийг амттай болгоод зогсохгүй нүд сэргээх шинэхэн ногоон өнгө таны гэрийг чимэх төдийгүй агаар цэвэршүүлнэ.

Та талбай голохгүй ургах БЯЦХАН НОГООНЫ ТАЛБАЙ бий болгоход бэлэн үү.

80101001 утсаар захиалга өгч хүргүүлж авч болно гэдгийг Tiny Garden танд сануулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 02 сарын 10
Сонин хачин