• Эхлэл
  • Канадын эрдэс боловсруулагч Сепро Минерал Системс Монголын алт олборлогчдод дэлхийд тэргүүлэгч технологи санал болгож байна

Канадын эрдэс боловсруулагч Сепро Минерал Системс Монголын алт олборлогчдод дэлхийд тэргүүлэгч технологи санал болгож байна

2017/04/14

Монголиа Гоулд 2017 чуулган өнөөдөр анх удаа Чингис зочид буудалд зохион  байгуулагдлаа. Уул уурхайн мэргэжилтнүүд, алт олборлогчид, ханган нийлүүлэгчид зэрэг 300 гаруй оролцогчийг цуглуулсан энэ чуулганаар Монгол улсын алтны салбарын талаар ярилцлаа. Монгол улсын Засгийн газар 2016 онд Алт-2 хөтөлбөр эхлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хөтөлбөр улсын алтны нөөцийг нэмэгдүүлэхийн сацуу алт олборлогч, хөрөнгө оруулагчдад ихээхэн боломж олгож байгаа юм.

АМГТГ-ийн дэд дарга М.Энхжаргалын ярьснаар Сентерра Гоулд ХХК-ийн хэрэгжүүлэхээр хүлээгдэж буй Гацуурт төслийн нөөцийг дахин тооцож ТЭЗҮ-г шинэчлэн холбогдох мэдээллийн хамт Засгийн газарт өргөн барьж шийдвэр хүлээж байгаа гэлээ. Тэрээр мөн алт хөтөлбөрийн ач холбогдлын талаар алтны олборлолт нэмэгдсэнээр татвар, санхүүгийн хувьд эерэг нөлөө үзүүлэх төдийгүй мөн ажлын байр шинээр бий болно гээд эдийн засгийн үр ашгаас гадна ханган нийлүүлэгч, технологийн шийдлийн компаниуд болон хөрөнгө оруулагч нарыг дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хэвшүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи ашиглахыг төрөөс дэмжиж байгаа гэсэн байна.

Чуулганд оролцогчийн нэг Канадын Сепро Минерал Системс компани өөрсдийн туршлага, технологио хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд шороон болоод үндсэн жижиг болон дунд хэмжээний ордуудад ашиглах бүрэн боломжтой ажээ. Жижиг ширхэгтэй алтыг баяжуулах Фалкон сепаратор, тээрэм, бага хүчин чадалтай модулар үйлдвэрүүдийг санал болгож буй талаар тус компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч танилцуулжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН