• Эхлэл
  • СЕХ өнөөдөр нэр дэвшигчдийг нийтэд мэдээлнэ

СЕХ өнөөдөр нэр дэвшигчдийг нийтэд мэдээлнэ

2017/05/17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлсэн С.Ганбаатарын баримт бичгийг өчигдөр орой Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн нийт нэр дэвшигчдийг өнөөдөр улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН