• Эхлэл
  • Сонгуулийн эргэн тойронд

Сонгуулийн эргэн тойронд

2017/05/17

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор /2017.05.17/ мэдээлэл хийсэн юм.  

Монгол Улсын Ерөниийлөгчийн сонгууль албан ёсоор ирэх сарын 26-нд болно. Одоогийн байдлаар сонгогсчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, гадаадад буй Монголчуудыг бүртгэж байгаа бөгөөд 33 улсад нийт 45 салбар ажиллаж байгаа аж. Гадаадад байгаа Монголчууд зургаадугаар сарын 10, 11-нд саналаа өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд албан ёсоор гардуулах юм.

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гишүүдийг танилцуулья.

МАН-аас намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн бол АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг нэр дэвшүүлээд байгаа.

Харин МАХН-ын хувьд намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн ч сүүлийн таван жил эх орондоо амьдарсан байх ёстой гэх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул буцаажээ. Мөн түүнийг ялгүйд тооцох боломжгүй гэсэн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал эргэсэн юм.

Тиймээс МАХН-ын Бага чуулган хуралдаж, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотой СЕХ хуралдаж С.Ганбаатарыг нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Гурван нэр дэвшигчийн хувьд СЕХ-оос бүртгэсэн учраас хандивын дансаа нээж болно. СЕХ, Татварын Ерөнхий Газар, Аудитын газарт хандивын данс нээсэн тухай мэдэгдэх ёстой. Хандивын хувьд хуулийн этгээд 15 сая, иргэдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив хураана.

Хандивын дансанд хандиваас гадна тухайн намаас нь санхүүжилт орно. Мөн нэр дэвшигч өөрөө дансандаа оснгуулийн зардалаа нэмнэ.  Тодорхой шалгуур хангаагүй хандивт өөрсдөө хяналт тавих хэрэгтэй. Хууль бус хандив байх юм бол тухайн явуулсан газар хувь хүн рүү эргүүлэн явуулсан байх шаардлагатай” гэв.

Харин саяхан АН-д элсэх тухай жиргэж байсан О.Баасанхүү гишүүн МАХН-аас нэр дэшвигч С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ хэвлэлийн бага хурлаар хэллээ.

Мөн тэрээр МАХН энэ удаагийн сонгуульд ялагдах юм бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно гэсэн юм.

Шалтгаан нь өөр намын хүнийг нэр дэвшүүллээ хэмээж байгаа аж.

Тодруулбал, О.Баасанхүү гишүүн С.Ганбаатар гишүүнээс нэр дэвших эсэхийг мөн дэвших юм бол тэр их мөнгийг нь ханаасаа гаргах юм тухай асууж байжээ.

Харин С.Ганбаатар гишүүн түүнд нэр дэвшихгүй хэмээсэн боловч /2017.05.16/ бага чуулган дээр нэр дэвшсэн байна.

Үүнтэй холбоотой О.Баасанхүү гишүүн мөнгө шаардахгүйгээр дэвшүүлэх гэж байгаа бол өөр хүмүүсийг сонгох боломжто байсан хэмээж С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ хэллээ. Ямартай ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАХН-ын хувьд тийм ч амамргүй байгаа бололтой хэмээн иргэд ярьж байна.

Иргэд одоог хүртэл Н.Энхбаярыг хэрэгтэн хэмээж байгаад сэтгэл дундуур байгаа аж. Учир нь түүнийг өршөөлийн хуулиар цагаатгасан боловч шүүхээс ялгүйд тооцох боломжгүй хэмээсэн нь түүнийг нэр дэвшихэд саад болсон бөгөөд бусад хуулийн заалтуудын шаардлага хангаагүй байгаа юм. Сонгуулийн эргэн тойрондох асуудал буюу МАХН нийгэмд ярианы сэдэв болоод байна. Гагцхүү ард түмэн шударга өрсөлдөөнийг хүсч буй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин