• Эхлэл
  • Монгол улсын Засгийн Газар: Оюу Толгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй

Монгол улсын Засгийн Газар: Оюу Толгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй

2017/05/31

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр “Рио Тинтод 34 хувь зарагджээ, мөнгө нь ороод иржээ, халамжид тараах юм байна. Эрдэнэтийн 49 хувийг хусдаг шиг юм боллоо. Энэ мөнгөөр МАН сонгуулиар баахан мөнгө тарааж, санал худалдан авах" гэж байна зэрэг мэдээлэл цацагдах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр тайлбар хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Засгийн газраас Оюу Толгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй. Оюу Толгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа. Энэ хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдахад хүрвэл УИХ-аар эцсийн шийдвэр гарах учиртай. Ийм байхад илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээрээ далимдуулж Засгийн газар, эрх барьж байгаа нам руу дайралт хийх гэсэн ийм зүйлийг зарим цахим хаягнаас явуулж байна. Энэ нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа ойртох тусам энэ мэт гүтгэлэг, дайрсан мэдээлэл, хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл цацах явдал газар авч байна. Энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч арга хэмжээ авна. Рио Тинтогийн 34 хувь зарагдсан, халамжид баахан мөнгө тараана, энүүгээрээ Монгол ардын нам сонгуулийн зардлаа хийж мөнгө цацах нь гэсэн мэдээлэл ор үндэсгүй, илт гүжирдсэн мэдээлэл" гэсэн мэдэгдэл хийлээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин