• Эхлэл
  • Оюутолгойн кэмп дээр байрладаг ажилчдаа Ханбогд сумын төвд байрлуулна

Оюутолгойн кэмп дээр байрладаг ажилчдаа Ханбогд сумын төвд байрлуулна

2017/06/28

Оюутолгойн кэмп дээр байрладаг ажилчдаа Ханбогд сумын төвд байрлуулахаар болсон байна. Оюутолгой ХХК-ийн ажилчид уурхайн талбай дээрээ байрлан тэндээ ажиллаж амьдарсаар ирсэн. Ханбогд сумын удирдлагууд энэ асуудлыг удаа дараа хөндөн уулзалт ярилцлага зохион байгуулсны үр дүнд ажил хэрэг болгохоор болжээ.

Оюутолгой ХХК-ийн удирдлагууд дээрх асуудлыг нааштайгаар хүлээн авч уурхайчдыг Ханбогд сумын төвд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Ингэснээр сумын суурин иргэншил нэмэгдэж, гэр бүлд ээлтэй ажлын байр бий болж улмаар хүүхдийн сурлага хүмүүжилд эерэг үр дүн гарах, мөн уурхайн гэр бүл энд суурин амьдралыг бий болгосноор нийгмийн суурь үйлчилгээний чанар сайжрах, тэнд ажиллах боловсон хүчний өрсөлдөх чадвар дээшлэх, сумын дэд бүтцийг ашиглах, худалдаа үйлчилгээний салбарын борлуулалт сайжирч түүнийг дагасан ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу тал харагдаж байгаа гэнэ.

Уурхайчдыг сумандаа ирүүлэхийн тулд тэдний гэр бүл, үр хүүхдэд ажиллах амьдрах, сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сургууль, цэцэрлэг, түрээсийн орон сууц барих, цэвэр бохир, дулааны асуудлыг цогцоор нь шийдэх зэрэг олон ажлыг шат дараатайгаар хийж эхлэх юм.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотноо Оюутолгойн удирдлагатай уулзаж Сумын Хөгжлийн ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Засаг дарга Б.Дэндэвсамбыг томилсон байна.

Энэхүү ажлын хэсэгт аймгийн уул уурхай хариуцсан орлогч дарга С.Мөнхбаяр, уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Стивэн Жонс, орон нутгийн харилцааны менежер Ш.Байгалмаа, “Эрдэнэс Оюутолгой”ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар нар багтсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин