• Эхлэл
  • Багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгохыг шаардлаа

Багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгохыг шаардлаа

2017/08/17

"Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалинг Нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэхээр болсон талаараа танилцууллаа.

"Хурлын эхэнд 30 мянган багш нэгдэж наймдугаар сарын 10-нд багш нарын түр хороо байгуулсан. Засгийн газраас есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардаж байна. Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээх бөгөөд биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана. Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй ажиллаж байгаа мөртлөө энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажиллаж байна" гэлээ.

Мөн тэд "Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй. 76 мянга гаруй багш нарын дийлэнх нь амьдрахын эрхэнд Солонгост хараар ажиллаж байна" хэмээн ярилаа. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Болд
    Багшийн ажил, ялангуяа багийн багш хөлс хүч шавхсан ажил нь үнэн билээ. Гэхдээ одоогийн авч байгаа дундаж цалин болон бусад төрлийн ажилтай харьцуулбал нэхэж байгаа цалин нь боломжгүй зүйл. Монгол улсын хэмжээнд цалин, мэргэшил, боловсрол зэргийг оновчтой холбосон нэгдсэн цалингийн сүлжээг зохиох зайлшгүй шаардлага байна. Хэн дуртай нь аманд орсон тоогоо хэлдэг байж яав ч болохгүй.
    2017 оны 12 сарын 27
Сонин хачин