• Эхлэл
  • Иргэн Д.Төмөрсүх хотын даргыг гэртээ хонохыг урилаа

Иргэн Д.Төмөрсүх хотын даргыг гэртээ хонохыг урилаа

2017/11/08

Хотын дарга Су.Батболдыг СХД-ийн дүүргийн иргэн Д.Төмөрсүх Баянхошуу дахь гэртээ нэг хонохыг урилаа. Тэрээр гэр хорооллын утааны голомтод амьдарч байгаа иргэнийд Хотын дарга нэг хоносноор иргэдийнхээ бодит амьдрал ахуйтай танилцаж, өдрийн хэд нүүрс түлж амьдрах ямар байдаг, цахигаан халаагуур авах гэхээр зээл нь олгогдохгүй байгаа гээд жирийн амьдралаа л Хотын даргадаа ойлгуулахыг хүсчээ.

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын гишүүн тэрээр төрөөс хэрэгжүүлсэн сайжруулсан зуух нүүрс гэх мэт бүх хөтөлбөрийг нь дэмжин хэрэгжүүлдэг нэгэн юм.  "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ынхан гамшгийн хэмжээнд амьдарч байгаа нийслэлийнхэн, тэр дундаа гэр хорооллын иргэд ямар нөхцөлд амьдарч байгаатай хотын удирдлагуудыг танилцуулахыг хүсч байна. 

Аз жаргалтай Улаанбаатарыг цогцлооно гэж байгаа хотын эрхэм дарга жирийн иргэнийхээ энэхүү хүсэлтийг хүлээж авах эсэхийг одоо иргэд харж хүлээж байна. Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд магад иргэн нэгний энэхүү хүсэлтийг хүлээн авах буй за.  Тиймээс энэхүү жирийн иргэний урилгыг хотын даргадаа хүргэхэд иргэн та ч гэсэн туслан нэгдээрэй. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин