• Эхлэл
  • Ашигт малтмалын лизензийг сонгон шалгаруулалтаар олгоно

Ашигт малтмалын лизензийг сонгон шалгаруулалтаар олгоно

2018/01/05

2018 оны Төсвийн тухай хуулийг дагалдан батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд лиценз олголтыг журамласан юм. Тодруулбал, өргөдлийн болон сонгон шалгаруулалтын гэсэн хоёр зарчмаар тусгай зөвшөөрөл олгож байсныг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох болсноор зөвхөн эрдсийн хуримтлалтай нь тогтоогдсон талбайд хайгуул хийх юм. Ингэснээр хайгуулын ажлын эрсдлийг бууруулна гэдгийг салбарын сайд онцолж байна.
Улмаар ашигт малтмалын лиценз олголтыг орон нутагт төвлөрүүлэх бөгөөд талбайн солбилцлыг тогтоож орон нутгийн удирдлагуудад хүргүүлэх аж. Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авч, ИТХ-ын саналыг тусган, зөвшөөрөх буюу татгалзах эрх үүссэнээрээ онцлогтой юм.

Мөн дээрх хуулинд  ашигт малтмалын лицензийг бусдад шилжүүлсэн тохиолдолд хамгийн том хувь эзэмшигчид нь 30 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг мөрдөж байна.

 

Эх сурвалж: MONTSAME.MN   Б.Заяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин