• Эхлэл
  • Д.Мурат цагаатгагдаж, сэтгүүлч буруутгагдах уу?

Д.Мурат цагаатгагдаж, сэтгүүлч буруутгагдах уу?

2018/08/16

Эрхтний нэрээр нэрлэгдэх шахуу дуулиан дэгдээсэн УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой  гомдлыг анхан шатны шүүхээр хэлэлцэж,  хэрэгсэхгүй болгосноор сошиал ертөнцөд бөөн бухимдал. “... эрхтэнээ алтан бөгжтэй гараараа барьж байгаа зурагтайгаа дүйсэн эсэхийг шүүгч хараад тогтоосон юм  уу?” гэхчилэн шүүгчид рүү дайрч давшлан хандлага ч илэрхийлж байгаа. Магадгүй зарим нь хөнгөн наргиа хэлбэрийн байж болох ч энэ удаад шүүхэд үүссэн гомдлын талаар иргэд сайн ойлголтгүй байснаас шүүхийг буруутгах хандлага гарч байгаа байж болзошгүй. Угтаа бол УИХ-ын гишүүн ёс бус гэмээр хэл ам, хэрэгт холбогдсон нь яалт ч үгүй ёс зүйн хариуцлага тооцох, бусад оронд бол сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзах хангалттай шалтгаан мөн. Хувь хүнийхээ хувьд ч ийм ёс зүйн хариуцлага хүлээхгүй байгаад нь олон нийт буруутгах нь зүй.

Гэхдээ энэ удаад Д.Муратыг зөвхөн иргэн Д.Бахытгүлийн биед халдаж, хөнгөн гомдол учруулсан гэсэн гомдлыг л шүүх хэлэлцсэн. Иргэн Д.Бахытгүлийг удаа дараа дарамтлан, сэтгэл зүйн дарамт /зураг илгээх гэх мэтчилэн/ үзүүлэхэд Д.Бахытгүл хэмээх бүсгүй үүнийгээ болихыг шаардан очиж уулзахад туслахынхаа түлхэж, зодож, биед нь халдсан гэсэн үйлдлийнх нь дагуу энэ шүүх хурал болсон. Биед нь халдсан тухай хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж шүүхээс тайлбарлажээ.

Харин бэлгийн дарамт үзүүлсэн, сэтгэл зүйгээр дарамталсан, УИХ-ын гишүүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан гэсэн үйлдлүүд  дээр тусдаа гомдол гаргаж, хэрэг хэлэлцэгдэх ёстой, хуулийн зүйл заалт шийтгэл нь ч илүү хүнд байх ёстой хуульчид тайлбарлаж байгаа юм.  Энэ ч бас өөрөө мэдээж том асуудал. Хохирогч бүсгүй ч давж заалдана гэдгээ илэрхийлээгүй байгаа.

Гэтэл үүнтэй зэрэгцээд энэ мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэх сэтгүүлчийг шүүх хурлын хэлэлцүүлэг 15-нд болох байсан ч 21 болж хойшлоод байгаа. Сонирхолтой нь иргэн Д.Бахытгүлийн хүсэлтийн дагуу мэдээллийг олон нийтэд түгээсэн гэх тайлбар бий атал өдгөө хохирогч энэ мэдээллийг өөрөө сэтгүүлчид өгөөгүй, флашинд байсан зурагнууд яагаад түүний гарт очсоныг мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн бололтой юм.

Түүгээр ч барахгүй Д.Мурат нь Д.Бахытгүл миний хувийн нууцыг сэтгүүлчдэд дамжуулсан эсэх нь нотлогдоогүй, тиймээс миний зүгээс цаашид гомдол, саналгүй бөгөөд Бахытгүл /Бахатгүл/ -ээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийг прокурорт гаргаж өгсөн аж.

Одоогоор Д.Мурат гэм буруугүй хэмээн, Д.Бахытгүл баримтыг сэтгүүлчид өөрөө өгөөгүй гэж явж, явж энэ хэрэгт сэтгүүлч буруутгагдах вий гэсэн болгоомжлол төрөхөөр байна. Хонь бүрэн чоно цатгалан гэдэг шиг.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Б.БАХЫТГҮЛ: Д.МУРАТ БОЛ МОНГОЛЫН ТӨРД СУУСАН ГУТАМШИГ...


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    сэтгүүлч нар ч бас аюултай л гарууд байдгын байна лээ дээ
    2018 оны 08 сарын 20
Сонин хачин