• Эхлэл
  • Д.Дорлигжав:Дөрвөн сая долларын түүх ингэж эхэлсэн

Д.Дорлигжав:Дөрвөн сая долларын түүх ингэж эхэлсэн

2018/12/24

Монгол Улсын хууль цаазын тэргүүн зөвлөх, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ийгл телевизэд ярилцлага өгсөн нь дуулиан дэгдээгээд байгаа. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. 

-Та даваа гаригт манай зочны ярилцлагад уригдсан боловч ирээгүй. Өнөөдөр баасан гариг. Ярилцлагаа хойшлуулах ямар шалтгаан гарсан бэ?

-Нэгдүгээрт хуулийн байгууллага надаас мэдүүлэг, байцаалт авсан. Түүний дараа “Та ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллээр гармааргүй байна. Бидний ажлыг ойлгож байгаа биз дээ” гэсэн. Гэхдээ үүнээс өмнө ч бас ярьчих бололцоо байсан л даа.

-Олон нийтийн хувьд бол мэдээж хүлээлт их байлаа. “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд гэдэг хүн таныг 4 сая долларын авилга дарамталж байгаад авсан гэж ярьсны дараа яагаад Д.Дорлигжав гэдэг хүн өөрөө яагаад энэ талаар тайлбар хийхгүй байна вэ гэж?

-Иймэрхүү хэл үг гарахад манайхан хамгийн түрүүнд хэвлэлийн бага хурал хийгээд л орь дуу тавьдаг л даа. Орилохдоо хүртэл бодох ёстой юм. Би бол үнэхээр гайхширсан. Тэгээд энэ хүний ярьж байгааг няцаах баримттай болж байж ард түмнийхээ өмнө гаръя гэж бодсон. Зүгээр л “Энэ хүн намайг гүтгэж байна. Би огт тэгээгүй” гэвэл хүмүүс бас надад итгэх үү, үгүй юу? Тийм учраас жаахан цаг алдлаа. Нөгөө талаас хуулийнхан “жаахан азнаж байгаач ээ” гэсэн  учраас.

Нэгдүгээрт энэ хүний зорилгыг би огт ойлгохгүй байна, зүгээр тааж байна. Хоёрдугаарт энэ бол огт ор үндэсгүй гүтгэлэг. Би бичиг баримтыг харуулна. Дөрвөн сая долларын түүх ингэж эхэлсэн. “Алтан Дорнод Монгол”-ын захирал Паушок гэдэг хүн Монголын Засгийн газартай алтны 68 хувийн татвар төлөхгүй, би гадаадын хөрөнгө оруулагч гээд Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн. Тогтвортой байдлын гэрээ байгуулаагүй учраас чи татвараа төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан. Ингээд Паушок “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал асан Ч.Бямбаад “Миний компанийг менежментийн гэрээгээр аваад яваач ээ” гэсэн байдаг. Гэтэл хуулийн байгууллагууд энэ компанийг ажиллуулаагүй. Эрүүгийн хэрэг үүсгээд бүх техник, тоног төхөөрөмжийг нь лацадсан. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод байхад хүртэл нээж өгдөггүй. Компанийг нь авах гэсэн нөхдийн л ашиг сонирхол байсан юм байна лээ л дээ. Сүүлдээ Паушок ерөөсөө Монголд юм хийж болохгүй юм байна гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Тэр үед энэ асуудалтай холбоод байгаа манай дүү Баатар Каттерфиллерийн сэлбэг хэрэгсэл оруулж ирэх гээд Голомт банкнаас зээл хөөцөлдөөд явж байсан.

Гэтэл “Голомт”-ын захирал Баясгалан манай дүүд “Каттерфиллерт би зээл өгөхгүй ээ. Чи Паушокийн компанийг худалдаад авчихвал зээл өгье. Манай банк “Алтан Дорнод Монгол”-оос маш их авлагатай. Авлагаа маш хурдан, эхний ээлжинд салгаж авмаар байна. Учир нь энэ компани маш олон газарт өртэй юмаа. Чи худалдаад авчихвал зээл өгье” гэсэн. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин