• Эхлэл
  • Бизнест бүсгүйчүүд манлайлж байна

Бизнест бүсгүйчүүд манлайлж байна

2019/01/07

Үдэж өнгөрөөсөн 2018 оны хувьд GrandAwards-50 наадам цар хүрээ, оролцогчдын чансаагаараа оны эцэст зохион байгуулагддаг бусад арга хэмжээнээс илт давуу байлаа. Шинэ жилийн баярын өмнөхөн арванхоёрдугаар 30-нд тохиосон эл тэмдэглэлт үйл явдлаар салбар, салбарын шилдгүүд шагналаа гардан авч, жилийн хугацаатай сурталчилгааны кампанит ажлын нээлтийг эхлүүлсэн юм.

“Оны онцлох бизнес эрхлэгч”-ээр Нарангэрэлийн Солонго нэрлэгдэж, “Сакура” олон улсын сургуулийн хамт олон Шилдгийн шилдэг Гранд цомын эзэн боллоо. Үйл ажиллагаа шагнал гардуулах ёслол, хамтлаг дуучдын нэгдсэн тоглолт, чөлөөт хэлэлцүүлэг гэсэн гурван үе шаттай болж өнгөрсөн.

GrandAwards-50 бизнес фестивалийн дүн, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдыг ажихад бизнесийн бүх салбарт эмэгтэйчүүд манлайлж буйг илтгэсэн дүр зураг ажиглагдаж байлаа. 2018 онд шилдэг байж “Оны онцлох бизнес эрхлэгч” номинацийн эзэн болсон Н.Солонго, Маркетингийн салбарт мөн тэргүүлж хос цом хүртсэн билээ. Hero энтертайнмент студид захиалсан “Nafa” булган дээлний рекламуудыг дэлгэцнээ нэгэн дор үзүүлж, маркетингийн салбарынхан зар сурталчилгаанд хамгийн их хөрөнгө зарцуулсан түүгээр бахархаж байв. GrandAwards-50 наадмын зочин, цом өргөмжлөл хүртэж, жилийн сурталчилгааны эрхээр шагнагдсан бүсгүйчүүдийн зураг уншигч таны өмнө байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин