• Эхлэл
  • О.Дөлгөөн VS А.Ганчимэг

О.Дөлгөөн VS А.Ганчимэг

2019/01/18

“Хувьсал” продакшны халуухан нүүр царай болж явсан А.Ганчимэг байр сууриа албан ёсоор тавьж өгчээ. Түүний орыг отгон Жульетта О.Дөлгөөн эзэлж байна. “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд шилэгдсэн бүсгүй өдгөө АНУ-д амьдарч суралцаж байгаа. Түүн шиг гялс гүйж ирж кинонд тоглочихоод ардахаа цалгардуулахгүй амжуулдаг адтай жүжигчин байдаг ч юм уу. Илүү оюунлаг, юм үзэж нүд тайлсан авьяаслаг бүсгүйд А.Ганчимэг баяр хөөртэйгөөр бууж өгсөн ч биз. “Хувьсал” продакшн оршин тогтноход орж гарсан сайхан бүсгүйчүүд алийг тэр гэх вэ. Топ Пүүжээ, Г.Отгонцэцэг хоёр залуу насны анхны шангаа татан хожим олон бүтээлд “Хувьсал”-ын школоор ур чадвар хэрхэн өссөнөө гайхуулж байсан. Продакшн 20 жилийн ойн босгон дээрээ бас дахин нэг эрс шинэчлэл хийлээ.

ЭХ СУРВАЛЖ:tusgaar.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин