• Эхлэл
  • Д.Урианхайг нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Д.Урианхайг нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

2019/01/23

2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг нэр дэвшүүлэхээр болжээ. 2018 онд түүнийг Нобелийн “Утга зохиолын шагнал”-д нэр дэвшүүлж байв.
Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос манай Шинжлэх ухааны академид ирүүлжээ. Академийн хурлаар түүний нэр дэмжигдсэн ба энэ саналаа Монголын зохиолчдын эвлэлд хүргүүлсэн байна. Тус байгууллагууд саналаа нэгтгэн баталгаажуулаад нэр дэвшигчийнхээ мэдүүлгийг энэ сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой гэнэ.
Сонирхуулахад, нэр дэвшигч нь эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх гэсэн шалгууртай байдаг байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин