• Эхлэл
  • Канадын шилдэг комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ

Канадын шилдэг комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ

2019/01/23

Энтертэйнмент салбарт шинэ давлагаа болж, хошин урлагийн "стэнд ап" төрлийг дэлгэрүүлж яваа “UB comedy” клубын залуус гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа билээ.

Тэд өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг “UB comedy” клубт зохион байгуулсан юм.

“UB comedy” клубын залуус энэ удаа Канадын шилдэг комедиан Бриан Айлвардын тоглолтыг ирэх сарын 15-нд Монголд хийхээр болжээ. 

Комедиан Бриан Айлвард нь 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртэж байжээ. Тэрбээр 13 жил стэнд ап чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй оронд аялан тоглолт хийж, нийтдээ 2600 удаа тайзнаа гарсан аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин