• Эхлэл
  • Youth Opportunities International Summit-Монголд анх удаа

Youth Opportunities International Summit-Монголд анх удаа

2019/02/17

"Youth Opportunities” олон улсын байгууллагын Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь Youth Opportunities International Summit (YOIS-2019) анхдугаар олон улсын чуулганыг ирэх гуравдугаар сарын 2-нд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байна.
"Youth Opportunities” платформ нь  15-35 насныханд зориулсан богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөр, боломжуудыг хүн бүрт эрх тэгш хүргэх зорилготой нийт 115 орны төлөөлөгчтэй олон улсын нэр хүндтэй байгууллага юм.
Монголд зохион байгуулж буй уг чуулган нь залууст олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, анхаарах зүйлс зэрэг нэгдсэн мэдээллийг нэг дор хүргэх зорилготой нээлттэй уулзалт юм.

YOIS2019-д ирснээр та:

-Олон улсын илтгэгчийн англи хэл дээрх үнэтэй зөвлөгөөг сонсох;
-Гадаад, дотоодын урт болон богино хугацааны тэтгэлгүүдийн талаар мэдээлэл авах;
-Тэтгэлэгт хөтөлбөрт ямар стратегиар бэлдэх хэрэгтэйг, анхаарах зүйлс нь юу байдаг талаар зөвлөгөө сонсох;
-Гадаадад суралцуулахад зуучилдаг, тусалдаг найдвартай байгууллагуудтай нэг дор уулзаж, цагаа хэмнэх, эргэлзээгээ тайлах;

-Хамтдаа тэтгэлгүүдэд бэлдэх, тууштай ПАРТНЕРАА ОЛОХ;
-Олон улсын байгууллагад САЙН ДУРЫН ажилтнаар элсэх;
-Гадаад хэлний сургалтын төвүүд болон зуучлах байгууллагуудын хөнгөлөлт, СУПЕР шагнал хожих боломжтой.

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР:
09:30 Оролцогчдын БҮРТГЭЛ
10:00 Олон улсын МЭНДЧИЛГЭЭ
10:05 "YOUTH OPPPORTUNITIES" Танилцуулга
10:10 "ДОТООДЫН тэтгэлэгт хөтөлбөрүүд" хэлэлцүүлэг №1
10:50 Өглөөний цайны завсарлага
11:10 "ОЛОН УЛСЫН БОГИНО хугацааны тэтгэлэгт хөтөлбөр" хэлэлцүүлэг №2
11:50 Олон улсын ОНЛАЙН ИЛТГЭЛ
12:00 Өдрийн цайны завсарлага
12:20 "ОЛОН УЛСЫН УРТ хугацааны тэтгэлэгт хөтөлбөр" хэлэлцүүлэг №3
13:00 СУПЕР дүбер азтангуудын мөч
13:20 Суралцахуйн ХАМТРАГЧаа олох нетворкинг /Хаалт/

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ:

-Эртэч шувуухайнууд 2019.02.17-ыг хүртэл тасалбараа хөнгөлттэй буюу доорх үнээр худалдан аваарай.Үүнд:
-Сурагч тасалбар 10к
-Оюутан тасалбар 20к
-Энгийн тасалбар 30к

-Үндсэн тасалбар 2019.02.18-03.01 ны хооронд доорх үнээр борлуулагдана:
-Сурагч тасалбар 19к
-Оюутан тасалбар 29к
-Энгийн тасалбар 39к

БҮРТГҮҮЛЭХ АЛХАМ:
1)Доорх холбоосоор орж бүрэн бөглөнө.

http://bit.ly/YOIS2019
2) Ч.Золзаяа-Худалдаа Хөгжлийн банкны 472010773 дансанд шилжүүлгийн утга дээр
[НЭР, УТАСНЫ ДУГААР] бичиж шилжүүлнэ.
Дээрх 2 алхамыг хийсний дараа бид тань руу бүртгэл баталгаажсан тухай мсж ажлын нэг хоногийн дотор илгээх юм.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
8907-1538, 9516-9028, 9954-0401

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

https://www.youthop.com/ -Эндээс та дотоодын болон дэлхийн хэмжээнд зарлагдсан хөтөлбөрүүдийн сүүлийн үеийн мэдээллүүдийг цаг алдалгүй олж авах боломжтой.
-Мөн Монгол улс дахь албан ёсны Фэйсбүүкийн бүлэгт нэгдэхийг хүсвэл https://www.facebook.com/groups/YOMongolia/ холбоос дээр дарж хүсэлт илгээгээрэй. Тус группт бид боловсролдоо хувь нэмэр оруулах материалууд, бие биедээ урам зориг өгөх үгсийг хуваалцахыг зорьдог юм шүү. ;)

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Youth Opportunities олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон Wishes хамтран зохион байгуулж байна.

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
YOIS-2019 арга хэмжээнд дэмжигч байгууллагаар болон үзэсгэлэнд оролцож үйл ажиллагаагаа танилцуулах хүсэлтэй ААН, хувь хүн 89071538 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин