• Эхлэл
  • 3000 ээжийг баярлуулна

3000 ээжийг баярлуулна

2019/02/20

-“Миний сайхан ээжүүд” уламжлалт тоглолт гуравдугаар сарын 7-нд ганцхан удаа болно-

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ыг угтуулан Үндэсний мэдээ NTN телевизээс “Миний сайхан ээж”-үүд уламжлалт тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна.

Тус телевизээс зохион байгуулдаг энэхүү сайхан тоглолтыг үзэгч түмэн сайн мэднэ. Тэгвэл энэ жилийн тоглолт өмнөх жилүүдийнхээс тун онцлогтой болж байгаа юм байна. Учир нь нэгэн дор 3000 ээжийг баярлуулан, цэнгүүнд ирсэн ээж бүхэн  Гандантэгчилэн хийдийн Хамба ламба Чойжамцын аривнайлсан эрхийн бэлэглэх аж. Мөн энэ цэнгүүний үеэр 9 эрдэнийн одонт залуу ээж болон Өндөр ээж, Хүмүүнлэгийн буянт ээж, Урлагт дүрээ мөнхөлсөн ээж, Ихэр ээж, Ухаант манлай мэргэн ээж, Хөдөлмөрч ээж, Урлагийн бурхан янжинлхам ээж хэмээн 21 ээжийг алдаршуулан өргөмжлөл, цом гардуулах юм байна. /Дашрамд сануулах дээрх өргөмжлөлийн шаардлага хангасан ээжүүд болон, нэр дэвшүүлэх байгууллага, хамт олон хувь хүмүүс NTN телевизийн байран дээр хүрэлцэн ирж уулзан бүртгэлд хамрагдар болох боломжтой./  

Тоглолт 3-р сарын 7-ны өдөр 14.00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа болно. Та хайрт ханиа, хайрт охидоо баярлуулахыг хүсвэл Үндэсний мэдээ NTN телевизээс зохион байгуулж байгаа “Миний сайхан ээжүүд” цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Билетийг 95562240 96692240 86682240 дугаарт холбогдон үнэгүй хүргүүлэн аваарай

 

https://www.youtube.com/watch?v=FEHMIBAXJbg&feature=youtu.be&fbclid=IwAR37WdUgqzwN42LV-zp09IkrpVnVVdJ_d_CasGWY6F4KhN-dEpfvKa0c32c

https://www.youtube.com/watch?v=fK29oykI5Uo&feature=youtu.be&fbclid=IwAR31TxTputIdJGKm3HmCfi8zEgeyaSaAKlUIYZf48In6ZYdjuyBgL9mhBw4

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин