• Эхлэл
  • “Баярлалаа ээж ээ” захидлын уралдаанд оролцоорой

“Баярлалаа ээж ээ” захидлын уралдаанд оролцоорой

2019/03/04

Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ захидлын уралдааныг зарлаж байна. Уралдаанд зөвхөн Говь-Алтай аймгийн оюутан залуус оролцох бөгөөд холбоо барих утас, захидлыг гараар гаргацтай бичсэн байх, ээжийн нэр түүнтэй холбоо барих утасны дугаар, ажлын газар зэргийг тодорхой бичсэн байх шаардлагатай.

Уралдааны зорилго нь ээжийнхээ ач буяныг дээдлэн хайрлах, эх үрийн нандин холбоог сайхан сэтгэлийн үгээр ээждээ илэрхийлэх боломжийг олгох юм. Шагналын сан 1-р байр Өргөмжлөл, 150,000 төгрөг 2-р байр Өргөмжлөл, 120,000 төгрөг 3-р байр Өргөмжлөл, 100,000 төгрөг Тусгай байр Өргөмжлөл, 75,000 /2ыг шалгаруулна/ Захидлыг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл МЗХ-ны байранд хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 98777755, 99224644, 98111386 утсаар лавлана уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин