• Эхлэл
  • Бичлэгийг үзүүлэхийг прокурор зөвшөөрөөгүй гэлээ

Бичлэгийг үзүүлэхийг прокурор зөвшөөрөөгүй гэлээ

2019/03/22

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцлээ. Хэрэг шалгах явцад яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж өчигдөр /2019.03.21/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Засгийн газрын хуралдаанаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн нууцын зэрэглэлтэй бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулна гэсэн мэдээлэл тархаад байсан. Гэвч прокурор энэхүү бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөгүй гэсэн мэдээллийг өглөө.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой  ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан" гэлээ.

Мөн энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдахаар тов зарлаад байна. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар болон Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчид авч ТӨҮГ болгох шийдвэр гаргасан талаар хэлэлцэх аж. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин