• Эхлэл
  • Г.Доржпалам, Б.Галхүү нарыг БЗД-ийн ИХТ-өөр батламжиллаа

Г.Доржпалам, Б.Галхүү нарыг БЗД-ийн ИХТ-өөр батламжиллаа

2019/03/25

Нийслэлийн сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гарагт болсон дахин сонгуулийн дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ.

БЗД-ийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгс “Энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн хоёр тойрогт дахин сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Хоёр тойрогт сонгуулийн ирц хүрсэн. Тойрог тус бүрээр танилцуулбал,10 дугаар тойргийн сонгогчийн нэрийн жагсаалтад 4,657 хүн бүртгэгдсэнээс 2,644 хүн саналаа өгсөн. Үүнээс олонх нь буюу 1,465 сонгогч МАН-аас нэр дэвшигч Г.Доржпаламд саналаа өгсөн байна. 19 дүгээр тойрогт 7,154 сонгогч бүртгэгдсэнээс 3,850 хүн сонгуульд оролцож, мөн МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү хамгийн олон буюу 2,029 хүний санал авсан байна. Хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр батламжилж, түр үнэмлэх олгосон.Сонгуулийн үеэр бие даан нэр дэвшигч н.Уламбаяраас мөнгө тараасан гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа” гэлээ.

Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдсөн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин