• Эхлэл
  • ”Нарны охид” төслийн нээлт Мандалговьд болов

”Нарны охид” төслийн нээлт Мандалговьд болов

2019/03/25

"Дэлхий Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ээс "Нарны охид” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд  Дэлхийн Монгол угсаатан Эх, Үрсийн нийгэмлэгийн тэргүүн, зохиолч, яруу найрагч Жамбалын Нямаа, Хятад-Монголын Эх үрсийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга Тан У Хан нар Дундговь аймагт хүрэлцэн ирж  "Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал" зөвлөгөөн  болон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргалаа.  Өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд амьдралын үнэ цэнийг ойлгуулах, зөв хүн болон төлөвшихөд нь туслах, хувь хүний хөгжлийн цогц сургалтаар боловсрол олгоход энэхүү зөвлөгөөн, хэлэлцүүлэгийн зорилго чиглэгдсэн юм. 

Мөн аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дээр Тоног төхөөрөмжөөр ханган иж бүрэн тохижуулсан "Нарны охид"  танхимыг нээлээ.

Ж.Нямаа цугларсан охидод "Энэ бол охид та нарт зориулсан танхим. Та нар эндээс өөртөө зориулсан бүх мэдээллийг авч хариулт эрсэн аливаа асуудлаар зөвлөгөө тусламжаар эндээс хангагдах болно.  Та нарын чөлөө гарах бүрдээ зорин ирэх, ирэх бүрд чинь талархан угтах газар нь энэ танхим байх болно” гэлээ. Энэхүү нээлт  дээр  Монгол Хятадын Эх Үрсийн нийгэмлэгээс ирүүлсэн 260 цүнхийг  аймгийн 20 сургуулийн төлөөллүүдэд  хатагтан Тан У Хан гардуулж баяр хүргэлээ. 

Төслийн нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг нар болон аймгийн төв, хөдөөгийн сургуулийн захирлууд, нийгмийн ажилтнууд, сурагчид , нийт 560 гарц төлөөлөгч оролцлоо  оролцлоо.

Ийн өмнийн говьд нээлтээ хийсэн "Нарны охид" төслийнхөн цаашид олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм. Дундговь аймгийн уугуул Ж.Нямаа бүсгүй нутгийнхөө хөгжилд хувь нэмрээ оруулах чин сэтгэлтэй бөгөөд аймагтаа 10 мянган мод тарих төсөл мөн хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэрээр мөн "Нарны охид" төслийг дэмжин ажилласан аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон аймгийнхандаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийллээ. Төслийн нээлтийн арга хэмжээг нийт 15 сумын Засаг дарга, төвийн таван сургуулийн захирал болон аймгийн эрүүл мэндийн хичээл заадаг багш нар, нийгмийн ажилчид сурагч охидын төлөөллийг оролцуулан өндөр хэмжээнд зохион байгуулсан юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин