• Эхлэл
  • NASA хоёр сар оронд хэвтэж өнгөрөөхөд 16500 евро төлнө

NASA хоёр сар оронд хэвтэж өнгөрөөхөд 16500 евро төлнө

2019/04/05

Туршилт нь урт хугацааны жингүйдэл эмэгтэй хүний организмд хэрхэн нөлөөлдгийг судлахад чиглэгдэнэ.

АНУ-ын NASA-Сансар судлалын агентлагийн эрдэмтэд, usa.one порталд мэдээлснээр нэг ер бусын туршилт явуулан сайн дураар туршилтад орох эмэгтэйд 16.500 евро төлөхөд бэлэн гэнэ. Энэ мөнгийг эрүүл саруул 24-55 эмэгтэйчүүдэд санал болгож байгаа ба тэд мөнгөтэй болохын тулд толгойн тал рууг 6 градусын налуу орон дээр 60 хоногийн хатуу дэглэм барин хэвтэж байх ёстой ажээ.

Төслийн зорилго нь урт хугацааны жингүйдэл хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, мөн булчингийн өөрчлөлтийн үйлдлүүд ба биологийн шингэнийг толгой руу шилжих хөдөлгөөнийг судлах явдал гэнэ. Сайн дураар туршилтад орох хүмүүсийг нийт 89 хоногийн турш судлах ажээ. Өтгөн шингэнээсээ салах, угааж арчих үйлдлүүдийг тэд орноосоо босолгүйгээр хийж байх гэнэ.

NASA мөнгөн шагналаас гадна материалын бус бусад тусламжийг үзүүлэх гэнэ. Туршилт нь өөртөө болон бусадад сахилга дэг журам барьж чаддагаа харуулах сайн боломж гэдгийг бас сануулж байна. Үүний зэрэгцээ тэд өөрсдийн хобби, дуртай зүйлээ хийх цаг боломжтой байх гэнэ. Туршилтын хүмүүс эмнэлэгийн бүрэн хяналтад байж, өөрийн биеийн байдлын бүрэн мэдээллийг авч байх ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин