• Эхлэл
  • Ц.Нямдоржийн хүү Австралид Элчин сайд, Ж.Батзандангийн ах “МИАТ”-ийн захирал???

Ц.Нямдоржийн хүү Австралид Элчин сайд, Ж.Батзандангийн ах “МИАТ”-ийн захирал???

2019/04/22

М.Энхболд тэргүүтнийг “Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцахыг завдсан” хэмээн хүний, өөрийн намынхан хүч хавсран улстөржсөөр УИХ-ын даргаас нь буулгасан. МАН-ыг МАХН байх үеэс хүчирхэгжсэн “Хотын фракцийнхан”-ы иртэй бяртай явсан түүх ийн эцэс болохын зэрэгцээ шударга ёс, хүний эрхээр “бамбай” хийж эрх мэдэл, албан тушаалын наймаа хийдэг үзэгдэл Төрийн ордонд газар авсан бололтой.

Тэр дундаа “МАНАН мафийн эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ” гэж хаа явсан газартаа ууртай царайлан хэлэх болсон Ц.Нямдорж сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар шударга ёс гэдэг үгээр бизнес хийх үзэгдлийг оройлон манлайлж яваа бололтойдог шүү. Тэдэнтэй хамт тэмцэгчийн дүрд хувирсан Лу.Болдын хувьд ч ялгаагүй. Улс төрд олон жил болж, УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдсон тэрбээр албан тушаал, улс төр хоёрыг ашигтай бизнес болгож сурсан нэгэн ч гэгддэг. Үүний нэг жишээ нь Лу.Болд гишүүн Засгийн газраас “Богд” гэдэг хувийн банкиндаа их хэмжээний мөнгө гаргуулсан гэх мэдээлэл юм. УИХ-ын нэр бүхий гишүүн энэ тухай хэвлэлийнхэнд үг алдаад амаа хамхисан тал бий.

Харин сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногт “МАН-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-т хийх шинэ томилгооны талаар Төрийн ордонд уулзацгааж байна. Ж.Батзандан гишүүн ч тэр хавиар гүйж яваа харагдана. ЗХТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас огцорсон төрсөн ах Ж.Бат-Эрдэнээ ямар нэгэн албан тушаалд зүтгүүлж байгаа юм болов уу” гэж хардсан удаатай. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Бат-Эрдэнээ “МИАТ” ХК-ийн захирал болгохоор эрх баригч хүчнийхэнтэй яриа хөөрөө өрнүүлж яваа сураг дуулдана. Түүний “Сайн ах” Ц.Нямдорж сайд ч яах вэ. Улс төрийн ямар эгзэгтэй үед өөрт ашигтай баримт сэлтийг дэлгэж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгох вэ гэдгээ маш сайн мэддэг хүн. “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гол сэдвээ болгосон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Монгол Улсаас Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох нь бараг тодорхой болсон аж.

Н.Анхбаярын хувьд, “Эрдэнэт үйлдвэр”-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн нь баримтаар ил болж, аав нь ч хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр Сан-Франциско хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан бол өдгөө ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ ЗТХЯ дээр гарсан хүн амины хэргээс болж огцорсон. Түүнийг 2011-2012 онд МТШХХГ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д үйлдвэрлэсэн 34 автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.   

ЭХ СУРВАЛЖ:ANALIZ.MN 

Ц.Мөнх         

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • би
    одоо яаж ч харлуулаад нэмэргүй болсоон эсэргүүнүүд минь!
    2019 оны 04 сарын 25
Сонин хачин