• Эхлэл
  • АСЕМ-д ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна

АСЕМ-д ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна

2016/06/28

АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15,16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ. 

Бүртгэл дуусах огноо: 2016 оны зургаадугаар сарын 30.

Ажиллах хугацаа:  2016 оны долдугаар сарын 7-18-ны өдрүүдэд

Тавигдах шаардлага: Туршлагатай,  хувийн зохион байгуулалт сайтай, D ангилалтай бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал

Товч намтар

Жолооны үнэмлэх хуулбар

Иргэний үнэмлэхний хуулбар

Цээж зураг 3х4

Бүртгэлийг долдугаар сарын 1-н хүртэл Гадаад хэргийн яамны Архивын 3 давхарт 309 тоотод /утас 75772016-306, 99641235/ явуулж, бичиг баримтаа ирүүлсэн жолооч нараас сонгон шалгаруулна.

Шалгарсан жолооч нар гэрээ байгуулж, долдугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллана. 

 

Эх сурвалж: АСЕМ-ын Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсэг 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин