• Эхлэл
  • Дональд Трампын өвөө Америкаас Герман руу буцах гэж байжээ

Дональд Трампын өвөө Америкаас Герман руу буцах гэж байжээ

2016/11/24

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын өвөг эцгийн бичсэн захидлыг Германы архивчид олсон тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.

Анх 16 настайдаа буюу 1885 онд Америкт цагаачилсан Фридрих Трампын эхнэр шинэ нутагт дасаагүйн улмаас тэд төрөлх Герман руугаа буцахаар шийдэж хүсэлтээ илгээсэн байжээ.

Түүний уг захидал Германы баруун хэсгийн Райнланд-Палатинат мужийн архиваас олдсон байна.

20 дугаар зуун гарсны дараа Фридрих эхнэр Элизабетийн хамт Германд буцаж иржээ. Гэвч тухайн үеийн Баварийн эзэнт улс Фридрихийг Германаас гарахдаа ном ёсоор бүртгэлээс хасагдаагүй гэдэг шалтгаанаар дахин иргэнээр бүртгэхээс татгалзсан байна. Ийнхүү Германд амьдрах эрхгүй болсон Трампын удмынхан 100 гаруй жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгч болох тавилантай байжээ.

Эх сурвалж: dailymail

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН