• Эхлэл
  • Д.Трамп Хятадын эсрэг шинэ татвар тавина гэж айлгалаа

Д.Трамп Хятадын эсрэг шинэ татвар тавина гэж айлгалаа

2019/11/14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны хэлэлцээр тасалдах юм бол Хятадын эсрэг шинэ хориг тавих болно гэж заналхийлсэн байна хэмээн ТАСС агентлаг мягмар гарагт мэдээллээ. “Хэрэв хэлэлцээрээ эцэслэж чадахгүй бол бид татвараа нэмнэ” гэж Д.Трамп Нью-Йоркийн  Эдийн засгийн клубт үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Тэрээр хэлэлцээрт тохиролцоход Хятадын бодлого саад болж байгаа гээд уг нь БНХАУ-тай хэлэлцэж тохиролцох нь америкийн фермерүүд, ажилчдад ашигтай юм гэсэн байна. АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөн Вашингтон 34 тэрбум ам.долларын үнэ бүхий 818 төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулснаар 2018 оны долдугаар сараас эхлэн өнөө хүртэл  үргэлжилж байгаа юм. Бээжин ч хариу арга хэмжээ авсан.
Хоёр орны хоорондох худалдааны дайн эцэс болж магадгүй байна гэж өнгөрсөн аравдугаар сарын 11-нд мэдэгдэж Хятадтай тохиролцсоны дагуу хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, АНУ ч тарифын хөнгөлөлт үзүүлэх болсон.
Арваннэгдүгээр сарын 1-нд АНУ, Хятад хоёр утсаар ярьж худалдааны хэлэлцээрийн үндсэн асуудлаар тохиролцоонд хүрч байгаа гэж мэдэгдсэн юм. БНХАУ-ын Худалдааны яам ч талууд арилжааны үндсэн асуудлаар “нухацтай, бүтээлч яриа хийж” дараагийн зөвлөлдөх уулзалтын талаар тохиролцлоо гэж мэдээлж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин