• Эхлэл
  • Эртний Египетийн Мумигээс үл үзэгдэх шивээс илрүүлжээ

Эртний Египетийн Мумигээс үл үзэгдэх шивээс илрүүлжээ

2019/12/05

Сент-Луис дэх Миссурийн их сургуулийн археологичид хэт ягаан туяаны скайнерийн тусламжтайгаар Дейр-эль-Мединаас олсон долоон мумийн бие дээр нүдэнд үл үзэгдэх шивээс байгааг илрүүллээ хэмээн Science News хэвлэл мэдээлсэн байна. Тэд судалгааныхаа тайланг дорно дахиныг судалдаг америкийн сургуулиудын жил бүр зохиодог уулзалт дээр танилцуулжээ.
Египетүүд харин яагаад бие дээрээ ийм зураг зурдаг байсныг эрдэмтэд хараахан тайлбарлаж чадахгүй байна. Энэ хүмүүсийн хэн болохыг тогтоож чадаагүй байгаа ч Дейр-эль-Медина дахь энэ хүмүүс зэргэлдээ Хаадын болон Хатдын хөндийд барилга барьж, авс чимэглэдэг урчууд байсан нь тодорхой байна.
 Нэг эмэгтэйн бие дээр гэхэд л бүх биеийг нь бүрхсэн 30  зураг байжээ. Зарим шивээс нь ихэвчлэн гар дээрх нь загалмай хэлбэртэй бол бусад нь дүрс бичгийн маягтай байгаагаас үзэхэд энэ эмэгтэй шашинтай холбоотой хүн байх гэж судлаачид таамаглаж байна. Өөр бас нүдний, ургамал, бурхан, амьтны зураг шивүүлсэн байна гэнэ.

ЭХ СУРВАЛЖ:ITIME.MN 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин