• Эхлэл
  • WSJ: Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүдийг баривчилжээ

WSJ: Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүдийг баривчилжээ

2020/03/09

Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын дүү, мөн залгамжлагч хоёрыг эх орноосоо урвасан хэргээр баривчиллаа гэж The Wall Street Journal сонин өөрийн эх сурвалжааас авсан хэмээн мэдээллээ. Хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол баасан гаргийн өглөө хааны ордны хамгаалалтын албаны ажилтнууд хааны төрлийн хоёр хүний гэрт дайран орж тэднийг баривчлан, гэрт нь нэгжлэг хийсэн гэнэ. Саатуулагдсан хоёр хүний тухайд эх орноосоо урвасан гэж бүх насаар нь хорих юм уу, цаазаар авах ял нүүрлэж байна гэж хэвлэлийн эх сурвалж хэлсэн байна.
Тэднийг 84 настай хааныг нас барахад юм уу, огцорсон тохиолдолд ханхүү Мухаммед бен Салман Аль Саудыг хаан болгох замыг шулуутгахаар хуйвалдсан гэж үзэж байгаа юм байна. Харин The New York Times хэвлэл болохоор хааны гэр бүлийн гурван хүнийг баривчилсан гэж мөн л өөрийн эх сурвалжаас авсан хэмээн бичиж байна. Эндээ хааны дүү Ахмед ибн Абдул Азиз, ханхүү Мухаммед ибн Наиф, түүний дүү Наваф ибн Наиф нарыг нэр заан дурджээ.
Саудын Арабын үе залгамжлагч ханхүүгийн тэргүүлдэг Авлигатай тэмцэх газар 2017 оны арваннэгдүгээр сард хааны гэр бүлийн хэдэн арван гишүүн, төрийн албан хаагч, бизнесменүүдийг албан тушаалын гэмт хэрэг, санхүүгийн луйварт холбогдуулан саатуулж Эр-Рияд хотын Ritz Carlton зочид буудалд хорьж байсан.

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин"


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин