• Эхлэл
  • Хөл хорионы үеэр үзэхэд хамгийн тохиромжтой кино

Хөл хорионы үеэр үзэхэд хамгийн тохиромжтой кино

2020/03/30

Хаа сайгүй хөл хорио тогтоосон энэ үед сэтгэлээ амар байлгахын тулд “Халдвар”, “Ханиад” хоёроос өөр ямар кино үзэж болохыг Collider хэвлэлийн сэтгүүлч, кино шүүмжлэгч Элли Гэммилл нэрлэн зөвлөсөн байна. Түүнийхээр бол хамгийн шилдэг сонголт бол Брэд Питтийн гол дүрд нь тоглосон “Дэлхийн дайн Z” кино гэнэ. Түүнийхээр бол аймшигт өвчний халдварын тархалтаас болоод тавгүйтсэн сэтгэлийг тайвшруулах цор ганц кино бол энэ гэнэ.
Энэ кино нь “сюрреалист бодит байдал”-ыг жинхэнээр харуулж, үйл явдал нь яг өнөөгийн коронавирусийн дэгдэлт шиг өрнөдөг, ийм байдлаар найруулагч асуудлыг шийдсэн кино гэж тэр хэлжээ. Сэтгүүлч бас “Үүн дээр нэмээд Брэд Питт байна. Түүнтэй байхад сэтгэл сайхан болно” гэж онцолсон байна. Энэ кинонд НҮБ-ын ажилтан байсан нэг хүн үл мэдэгдэх вирусийн тархалтаас болоод өвчилсөн хүний маханд дурлагч апокалипсисуудын дунд орж ажиллаж байгаа тухай гардаг юм байна.

Эх сурвалж:INEWS.MN


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин