• Эхлэл
  • Сонгогдсон МАН-ын гишүүд Хан-Уулаас дайжиж, АН хүч хаяж байна

Сонгогдсон МАН-ын гишүүд Хан-Уулаас дайжиж, АН хүч хаяж байна

2020/05/16

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн хоёр гол намын хурал өнөөдөр болж байна. Тодруулбал, АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж, нэр дэвшихээр горилсон 100 гаруй хүнээс 76 хүнийг сонгох бол МАН-ынхан ч Бага хурлаа хийж, 150 орчим хүнээс 76-г сонгох ажээ. Өнөө жилийн сонгуулиар хамгийн “гал гарсан” тойрог хэмээн яригдаж буй Хан-Уулын тойргийн мандат эхнээсээ тодорхой болж эхэлсэн байна.

МАН-аас энэ тойрогт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дахин явуулах нь тодорхой болжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тухайд тойрогтоо хийж гийгүүлсэн ажил ч байхгүй. Тийм ч учраас өнөө жил Говь-Алтайд өрсөлдөхөөр горилж яваа гэх яриа чих дэлсэв. Тэгвэл, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч тойргоо жийж,  өөр тойрог  тойглож, Эрдэнэтэд санаархлаа илэрхийлжээ. Угтаа өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар энэ тойргоос сонгогдсон гэдгээ ч мартчихсан, одоо бүүр тойрог солих нь баараггүй  болжээ. Тиймээс  Хан-Уулчуудын өнөө жилийн сонголт цэнхэр талдаа буюу АН-аас нэр дэвшигчдийг дэмжих магадлал өндөр байна.   АН  энэ тойрогт итгэл даахуйц, ажлын туршлагатай, хүчтэй өрсөлдөгч тодруулахыг зорьж байгаа юм байна.

Хан-Уулд АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, эдийн засагч Б.Лакшми, Кекүшюзан Д.Батбаяр, “Талх Чихэр”-ийн Х.Баттуул, Г.Батхүү агсаны дүү НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг  нар яригдаж байсан  ч  3 хүн тунаж үлдээд байгаа аж.

АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б. Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар нэр дэвших квотоо өвөртлөх магадлалтай байна, өнөөдөр.

Тэдгээрээс нам доторх сунгаанд цойлж буй нэр дэвшигч бол Бямбын Ариунболд. “Хан-Уулын” Б.Ариунболд гэж нэрших хүртлээ энэ дүүрэгтэй ажил амьдралаа холбож яваа нэгэн юм. Түүний аав Эрчим хүчний салбарт насаараа ажилласан гавьяат инженер Бямба гуайг Хан-уулынхан андахгүй мэднэ. Тэрээр, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ. Мөн Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистрын зэргийн зайн сургалтыг төгссөн бөгөөд одоо Удирдлагын академид докторантаар суралцаж байгаа аж.

Түүнийг хүмүүс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал гэдгээрээ нь сайн мэддэг. Хан-Уул дүүргээс ИТХ-д сонгогдон ажиллаж байхдаа НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар ч бусад горилогчдоосоо дээгүүр санал авчээ.

Б.Түвшин 2012 – 2016 он, 2016 оноос одоог хүртэл хоёр дахь удаагаа Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж байгаа аж.

П.Батчимэг нь талийгаач Г.Батхүүгийн дүү, АПУ компанийн хувь нийлүүлэгч гэдгээр нь хүмүүс танина.

 Х.Тэмүүлэн


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин