• Эхлэл
  • 2021 онд болох Токиогийн олимпын тов зарлагдлаа

2021 онд болох Токиогийн олимпын тов зарлагдлаа

2020/09/15

Коронавируст цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдсон Токиогийн олимпын наадмын товыг Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс зарлалаа. 

Тэрээр “Олимпын наадам нэг бол “Ковид-19”-тэй эсвэл “Ковид-19”-гүйгээр болно” хэмээн хэлсэн байна. Мөн Олон улсын олимпын хорооноос Олимпын наадмыг дахин хойшлуулахгүй гэдгийг мэдэгдлээ. 

Олимпын наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Өнгөрсөн долоодугаар сард “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүто мэдэгдэл хийхдээ "Наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах" талаар ярьж байсан билээ.

Тэгвэл одоо олимпын наадмыг үзэгчгүй явуулах нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хичээж ажиллаж байгаа гэдгийг илэрхийлсэн байна.

Харин наадмын нээлт, хаалтын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлөх талаар дурьдсан байна. 2020 оны олимпод 200 улс орны 11 мянга гаруй тамирчин оролцохоор төлөвлөж байсан. Харин 2021 онд болох Токиогийн олимпод хэдэн орны баг, тамирчид оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй болгохын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн гурван үндсэн зарчим барих бодлого явуулж эхэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин