• Эхлэл
  • Сэтгэл зүйч Ц.Энхтөр: Айдсаас салж болно

Сэтгэл зүйч Ц.Энхтөр: Айдсаас салж болно

2020/10/29

Хүн болгонд ямар нэг хэмжээгээр айдас байдаг. Зарим тохиолдолд айдас сэтгэцийн эмгэг ч болох нь бий. Тэгэхээр энэ удаад сэтгэл зүйч, ховсоор эмчлэгч Ц.Энхтөртэй айдсын талаар, түүнээс яаж салж болох талаар ярилцлаа.

-Айдас гэж юм бэ? Айдас юунаас үүдэлтэй, яагаад биднээс салдаггүй бэ. Энэ талаар ярилцлая?

-Айдас гэдэг бидний сэтгэлд уяагдсан хоосон зүйл. Бид заримдаа ямар нэг зүйлийг төсөөлөн ургуулан боддог. Энэ бол мэдрэмжийг айдас. Айдас олон төрөл. Үхлийн айдас, хайр дурлалын айдас, ямар нэгэн юмнаас салах айдас, өвчтэй болчих вий гэсэн эрүүл мэндийн айдас гэх мэт.

-Тэгвэл айдсыг хэрхэн дарах вэ? Ховсоор дарж болох уу?

-Түрүүн  би айдас бол хоосон зүйл гэж ярьсан шүү дээ. Бидний хүрэх гээд хүрч чадахгүй, мэдэрч чадахгүй байгаа тэр зүйлийн бодит биш тусгал. Айдас хийсвэр зүйл дээр суурилагдаж байдаг. Би анх ховс хийж сурч байхдаа муурнаас айдаг эмэгтэйтэй таарч байсан. Муурнаас айгаад гэрээсээ ч гарч чаддаггүй. Гэрийнх нь хажууд муур байвал холдож явахыг хүлээж байгаад гэр лүүгээ ордог. Түүнтэй ярилцаж үзэхэд багадаа муурнаас айсан. Хүүхэд муурыг маш том гэж боддог. Тэгээд л бага насандаа авсан сэтгэлийн шарх сорви тэр чигтээ үлдчихсэн. Өөрөөр хэлбэл, 4-5 насандаа айсан айдас 30-40 нас хүртэл нь далд ухамсарт нь суурилагдчихсан. Үргэлж өөрийг нь удирдаж байдаг. Муурны тухай ярихдаа хүртэл айдаг. Тэр эмэгтэйтэй ажиллахад их хүндрэлтэй байсан. Муур  ярингуут л айна, маш их сандарна. Нэг удаа муурнаас айгаад гэрээсээ гарч чадахгүй ажлаа таслаж байсан гэж ярьсан.  Энэ хүний далд ухамсарт муурнаас айсан айдас нилээн гүн суусан. Энгийнээр ярилцаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс бид ховсын техникээр ажилласан. Эхний удаад 20-30 минут ховсдсоны дараа муурны зураг үзүүлж ярилцах гэх мэтээр ажиллана. Ингээд үр дүнд хүрсэн.

-Зарим хүн могойноос айдаг. Тэднийг эмчилж болох уу?

-Тэгэлгүй яах вэ? Могой, бүр урт хорхойноос айдаг хүмүүс байдаг. Тийм хүнийг ховст оруулж ховсын байдалд нь могой өгөөд, илүүлдэг. Ховсын дараа нөгөө хүндээ бичлэгийг үзүүлэхэд “Энэ би мөн гэж үү” гэж маш их гайхаж, шооконд ордог. Энэ бол ховсын техник.

Бас голионоос айдаг нэг залуу ирсэн. Бага байхдаа айсан, одоо голио харж, бүр дугарч байхыг нь ч сонсох дургүй, үзэн яддаг. Голионы зураг үзүүлэхэд сандал дээрээсээ босон хариачих гээд байсан. Анхны 20-30 минут ховсдоод гарч ирээд, ямар ч сэтгэлийн хөдөлгөөн, айдас байхгүй. Зүгээр л “Аан голио гэдэг чинь ийм л амьтан байдаг юм байна ш дээ” гэж байгаа юм. Энэ нь түүний далд ухамсраас айдсыг нь авч хаясан гэсэн үг л дээ. Хүнд бас хийсвэр айдсууд байдаг. Ямар нэгэн хүчирхийлэлд өртөх гэж байгаа юм шиг санагдах. Эсвэл ослоос болоод түүнээс хойш машинаа барьж чадахгүй болох. Эсвэл хүнд зодуулж, айж байсан бол түүнийгээ байнга санадаг. Жишээлбэл, нэг эмэгтэй гэрийнхээ гадаа хүмүүст дээрэмдүүлсэн, нилээд олон жилийн өмнө. Гэтэл одоо хүртэл гэр лүүгээ орохдоо яг тэр газраар явахдаа айдаг. Ховсын дараа айхаа больсон.

Зарим хүмүүст далд, хийсвэр айдсууд байдаг. Жишээ нь, ард нь байнга хүмүүс яваад байгаа юм шиг санагддаш. Энэ бол жаахан хүндрэлтэй. Яагаад гэвэл ийм айдас ихдэхээрээ сэтгэл зүйн өвчин болдог. Унтахаар байнга дээрээс дараад байдаг гэх мэтээр. Энэ айдсаа хүмүүс өөрсдөө айдсын хар энергиэр тэжээдэг. Сүүлдээ үүндээ итгэдэг.

Дараагийнх нь гэр бүлийн хүчирхийлэл. Энэ бас их төвөгтэй. Яагаад гэвэл нөгөө айдас нь буюу гэр бүлийн хүн нь байнга хамт байдаг. Байнга сэдэл өгч, сэдрээдэг. Үүн дээр эвтэйхэн ажиллахгүй бол нарийн төвөгтэй. Гэр бүлийг салгаж болохгүй. Танай нөхөр сайн хүн гэж ятгалга хийсэн ч нөлөөлдөггүй.  Үүн дээр нилээд ярилцаж байгаад алтан дунджийг олдог. Ховст орсны дараа ятгалга хийхэд илүү үр дүнтэй. 

-Тэгэхээр ховсын аргаар хэнийг ч юунд ч итгүүлж болно гэсэн үг үү?

-Үгүй ээ. Өөрийнхөө дотоод ертөнц, итгэл үнэмшилд харшилдаг зүйлийг хүн ховсын байдалд хүлээж авдаггүй.  Өөрийгөө хамгаалах механизм ажиллаж байна гэсэн үг.

Жишээ нь, сүүг хар өнгөтэй гэж хэлэхэд тэр хүн ховсын байдлаас гарна. Яагаад гэвэл бидний толгой, дотоод ертөнц, итгэл үнэмшилд сүү бол ерөөсөө цагаан гэсэн ганцхан өнгөтэй. Хэрвээ хар сүү гэх юм бол тэр хүн ойлгож авахгүй. Жишээ нэг хүнийг ховсдоод тэрийг мөргө гээд явуулахад хүн мөргөхгүй. Сөрөг зүйлийг хүн хүлээж авахгүй.

-Зарим хүмүүс өөртөө итгэх итгэл нь суларч, хийж чаддаг ажлаа ч хийж чадахаа больчихдог. Үүнийг засч болох уу?

-Ийм хүмүүстэй ч би ажиллаж байсан. Гол нь тэдэнд өөрийгөө олоход нь туслах хэрэгтэй. Та хэзээ өөрөө өөртөө итгэхээ больсон бэ? Хүүхэд байхдаа юу. Эсвэл дунд насандаа юу. Тэнд нь очиж өөрийг нь таниулдаг. Та ийм өөртөө итгэлтэй байсан, одоо ч гэсэн өөртөө итгэж байна гээд ховст байхад нь хэлдэг.

-Таны эмчилж байсан хүмүүсээс гайхалтай гэмээр тохиолдлууд...

-Б гэдэг эмэгтэй гэнэт хоолой нь таглараад ярьж чадахаа больдог. Байнгын хоолой нь зовиуртай.  Тэгээд би түүнийг ховст оруулчихаад дуулуулбал яах бол гэж бодоод ховст оруулаад “За хоюулаа дуулья” гэсэн чинь дуулж байна, бүр маш сайхан дуулж байсан. Тэр эмэгтэй нийтдээ гурав, дөрвөн удаа ховст ороод зүв зүгээр болоод явсан. Үүнийг тайлбарлахад их хэцүү.

Бас нэг бүсгүйн нөхөр нь “Та манай эхнэртэй нэг уулзаад  ярилцаад өгөөч. Хүүхэд гаргасанаа хойш маш их итгэлгүй болчихоод байна” гээд. Хорь гаруйхан настай бүсгүй. Хүүхэд гаргасны дараахь синдром гэж байдаг. Яагаад гэвэл хүн чинь хүүхэд гаргасны дараа бүх юм өөрчлөгдөж, баяр баясгалан нь хариуцлагаар солигддог. Нөгөө сайхан инээд баясал маань хариуцлага болоод хувирчихаар зарим эмэгтэйчүүд шооконд ордог. Тэр эмэгтэй өөрөө өөрийгөө анхаарахгүй зөвхөн нөхөр, нялх хүүхдийнхээ төлөө хариуцлагад хэт их автаад, өөрөө өөртөө бүрэн итгэлгүй болсон байсан. Тэр эмэгтэй гурван удаа ховст орсны дараа маш сайхан болсон. Ер нь залуу эхчүүдэд ийм бэрхшээл ажиглагддаг юм байна. Нөхөр хүүхэд гээд зарим зүйлээ мартсан байдаг.

Дараагийн кейс. “М” гэдэг 28 настай эмэгтэй. Нөхөрт гараагүй байсан. Өмнө нь нэг залуутай үерхэж байгаад салсан. Тэрнээс хойш хүнтэй үерхэх гээд больчихдог. Тэр залуутайгаа мууцалдана, хэрэлдэнэ. Өмнө нь нөхөртэйгөө амьдарч байхдаа авч байсан сэтгэлийн шарх нь тэр чигээрээ үлдчихсэн. Бүр 23-тай байхдаа нөхөртэйгөө маргалдаж байсан шарх нь ьэр чигтээ үлдчихсэн. Өөрөө ч хэлж байсан, “Миний дотор л нэг юм байна” гэж. Түүнд нөхрөөсөө авч байсан шарх сорив нь маш их саад болж байсан. Түүнтэй ажилласан. Бие нь хөнгөрөөд явсан. Одоо тэгээд энэ эмэгтэй өөрөө хичээвэл сайхан болно доо.

Дараагийнх нь “Г” гэдэг залуу ирж байсан. Багад нь аав ээж нь салж нийлдэг. Тэрнээс болоод тэр сэтгэлийн гүн шарх авчихсан. Тэгээд эхнэр авахад аавынхаа энэ алдааг давтах болов уу гэж айдаг болсон. Аав нь ээжтэй нь мууддаг, хоорондоо хэрэлддэг байсан аавынхаа алдааг давтчихвий гэсэн айдастай. Хуучин айдсуудыг нэг нэгээр нь устгаад ирэхэд хоёр гурван ховсын дараа хар бараан сүүдэр нь цагаарч эхэлсэн. Сэтгэл бас их сайхан тайвширсан.

 Тэгэхээр айдас гэдэг зүйлээс салж болох юм гэдгийг хүмүүс сайн ойлгож авах хэрэгтэй. Зарим айдас гүн суусан, өас айдсуудын хийсвэр сэтгэлгээ их хол явсан байдаг. Бид айхаараа түүнийгээ цааш нь хөгжүүлээд байдаг. Бага хүүхэд айхаараа шээс алддаг. Тэгэхээр айдас давсаг дээр байдаг байх нь. Тэр эрхтэн дээр хүчтэй нөлөөлж булчин суллаж болно. Айдсаас бол салж болох зүйл шүү.

“У” гэдэг 35 настай залуухан бүсгүйн хүүхэд орондоо шээдэг гэж. Тэр хоёр хүүхэдтэй нөхрөөсөө салсан. Өөрийнхөө алдаанаас болсон гэж боддог. Тэгээд нөхрөөсөө салсан. Одоо найз залуутай. Би яг л өмнөх алдаануудаа давтах байх даа гэж бодоод байдаг. Үүнээс нь ангижруулж өгсөн.

Энэ дээр бас аав ээжийн нөлөөлөл ч байдаг. За чи дахиад алдах бий. Чи наад хүнээ таньсан юм уу? гэсэн аав ээжийн жижигхэн дарамт ч нөлөөлдөг. Ийм дарамт цөөхөн аав ээжүүдээс маш их хүчтэй ирдэг. Тэр бүсгүй хоёр удаа ховст орсон. Түүний дараа нүд нь гялалзаад, амьдралд итгэлтэй болсон. Урьдын алдаа алдаа биш байсан. Харин алдаанаас илүү оносон зүйл их байгаа гэж итгүүлсэн. Одоогийн амьдрал бол яах бэ. Одоо бол чи алдахгүй. Яагаад гэвэл би өмнө нь хоёр алдсан гэж бодож байгаа. Тэгэхээр гурав алдахгүй ш дээ. Энэ бол ерөөсөө айх зүйл огт биш гэдгийг. Тэр сэтгэл үнэхээр маш хангалуун явсан. Дараа уулзана гээд явсан. Энэ хүн дараа баяртай ирэх байх аа.

Дараагийнх хамраалтай хүмүүс. Мөрийтэй тоглоом тоглодог хүмүүсийн хамаарал байна. Архины хамаарал, дэлгэцийн хамаарал гэж байна. Сэтгэл гутрал өөрийн гэсэн онцлогтой. Энэ үед болно. Энэ үед болохгүй ч гэх юм уу. Давтамж нь хол. Дээр дурдсан хамаарал бол байнгын давтамжтай байдаг. Байнга дэлгэцээ харна, дэлгэц маажина гэсэн үг. Мөрийтэй тоглоом гэхээр ерөөсөө л байнга түүнийгээ тоглодог.  Хаяж чаддаггүй. Тэр зүйлээсээ байнгын хамааралтай байдаг. Энэ нилээд ярвигтай. Хүндэвтэр ховсын техникууд ордог. Бүр гуравдах буюу самаполизм гэж яригддаг. Гэхдээ гарц байгаа юу гэвэл гарц байгаа. Хүмүүс нилээн сайхан болдог.

Дараагийн нэг онцлогтой кейс нь дахиад хайр дурлалын эргэн тойронд. “Г” гэдэг 37 настай эмэгтэй. Хүүхдээ алдаад хоёр жил болж байна. Хүүхдээ мартаж чадахгүй байна. Үнэхээр нүднээс нь харахад ил. Хүүхдээ ярихаараа уйлна. Хүүхэд, ойрын хамаатан нь хайртай хүмүүс нь бурхан болохоор хүмүүс нилээд урт хугацаагаар стрессдлэг. Цаашилбал дифресст ордог. Энэ эмэгтэйгийн хувьд нилээд хүндэвтэр дифресстэй байсан. Байнга хүүхдээ боддог, зургийг нь хардаг. Тэгэхээр тухайн үйл явдлуудыг мартуулах ховс хийдэг. Гэхдээ тухайн үйл явдлыг огт мартана гэж байхгүй. Гэхдээ эмзэглэл байхгүй. Эсвэл хурцадмал зүйл ерөөсөө байхгүй. Тэр хүүхдийнхээ зургийг нь хараад санана. Гэхдээ эмзэглэл нь нилээд буурна. Үхэх, төрөх  амьдралын хууль юм байна гэдгийг сайн ойлгуулдаг. Тэгэхээр тайвшрал олж эхэлдэг.

Аваар ослын дараахь синдром гэж бий. Машины осолд орсон хүн машинаа эргээд барьж чадахгүй, бүр салгалаад байдаг. Эсвэл өөрийг нь мөргөсөн адилхан өнгөтэй машиныг харахаар өмнөх үйлдэл нь дуудагдаж ирдэг. Тод санадаг. Яг л өчигдөр юм шиг. Тэгэхээр ийм хүнийг тайвшруулаад дараа нь гал эмзэглүүлж байгаа зүйлүүдийг багасгаж болдог.

Эцэст нь хэлэхэд бид айдастайгаа амьдардаг. Бидний байгалийн нэг шалгарлал. Хүн айдаг зүйлээсээ зугатана. Өөрийнхөө амийг аварна гэсэн үг. Гэхдээ бас сөрөг зүйлүүд их байдаг учраас ховсын тусламжтай өөрт хэрэггүй, айдасуудаас салах бололцоотой гэдгийг хэлье.

-Танд баярлалаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин