• Эхлэл
  • Дэлхийн Банк Группын COVID-19 цар тахлын эсрэг үйл ажиллагаа

Дэлхийн Банк Группын COVID-19 цар тахлын эсрэг үйл ажиллагаа

2021/01/09

Хөгжиж буй орнуудад олгох санхүүжилт болон шинжилгээ, судалгааны хамгийн том эх сурвалжуудын нэг Дэлхийн Банк Групп нь цар тахлын эсрэг хөгжиж буй орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг чанаржуулан сайжруулах өргөн хүрээтэй, шуурхай үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Дэлхийн Банк Групп нь нийтийн эрүүл мэндийн тогтолцоог дэмжих, нэн шаардлагатай хангамж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хангах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа хэвийн явуулж ажлын байрыг хадгалах зэрэгт голлон анхаарч, ажиллаж байна. Дэлхийн Банк Группын зүгээс 2021 оны 6-р сарыг дуустал 15 сарын хугацаанд нийт 160 тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн нь дэлхийн 100 гаруй улс оронд ядуу, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг бататгах боломжийг олгож байна.

Дээрх багцад буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээлээс бүрдэх ОУХА-ийн 50 тэрбум ам.долларын санхүүжилт, COVID-19-ийн эсрэг вакцины худалдан авалт, түгээлтийг санхүүжүүлэх хөгжиж буй орнуудад зориулагдсан 12 тэрбум ам.долларын санхүүжилтүүд багтаж байна.

ЭХ СУРВАЛЖ:ДЭЛХИЙН БАНК
 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин