• Эхлэл
  • Монголын Засгийн газар юу хийж байгаа вэ?

Монголын Засгийн газар юу хийж байгаа вэ?

2021/04/08

Дэлхийн ихэнх улс “Ковид-19”-аас болж хохирсон иргэддээ санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт үзүүлсээр байна. Олонх оронд хямралд орсон хувь хүн, компаниуд нийгмийн болон татвартай холбоотой төлбөрүүдээ хойшлуулах, татварын хөнгөлөлт эдлэх, тэтгэмж, нөхөн олговор олгож байгаа.

Тухайлбал Хонконг, Хятадад насан хүрсэн иргэддээ 1,280 долларын нэг удаагийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр болсон ба энэ нь эдийн засгийг 1 хувиар нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн Филиппиний Нийгмийн хамгааллын Тогтолцоо (НХТ)-ны хүрээнд үйлдвэр хаагдах, бизнес нь зогссоноос ажилгүй болж болзошгүй 30,000–60,000 ажилтанд ажилгүйдлийн тэтгэмж олгохоор төлөвлөжээ.

Өмнөд Солонгост жилд 60 сая вон болон түүнээс бага ашиг орлоготой бизнесийн байгууллагыг НӨАТ-аас чөлөөлөх, жижиг худалдаа наймаа эрхлэгчид, ЖДБЭ-дийг дэмжихээр Санхүүгийн Тусгай Дэмжлэг олгох хөтөлбөрөө улам өргөжүүлэхээ мэдэгдсэн. Францад татварын хөнгөлөлтийн хүрээнд ямар нэг үндэслэл, аж ахуйн нэгжийн хэлбэр, торгуультайгаас үл хамааран бүх компаниудын 2020 оны 3-р сард шимтгэл, татварын төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Иргэдээ боддог хүний эрхийг дээдэлдэг улс эх орныхоо эдийн засгийг боддог орны засгийн газар нь жишээ дурдсан арга хэмжээнүүдийг авч байна гэтэл манай улс иргэдээ хэзээ бодох вэ? ААН-үүд, ажил олгогч нараа хэзээ дэмжиж вэ? гэдэг бол хариултгүй асуулт болоод байна. Та ч гэсэн энэ асуултад хариулаад үзээрэй??? Монголын Засгийн газрыг та юу хийгээсэй гэж бодож байна вэ?

                                                                                                                                   Б.Батцэцэг

Нэмэлт мэдээлэл: Цар тахал хөдөлмөр эрхлэлтийн ертөнцөд хүндхэн нөлөө үзүүлж байна.

COVID-19 цар тахал эдийн засгийн өсөлт (ДНБ)-д нөлөөлөх нөлөөлөлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хөдөлмөр эрхлэлт/ажилгүйдлийг тооцох хэд хэдэн хувилбаруудыг гаргаж ирэх боломжтой. Дэлхий нийтийн холимог DSGE/CGE загвар дахь эрэлт, нийлүүлэлтийн эрсдэлийн хамрах хүрээг тогтоосон МкКиббин, Фернандо нарын санал болгосон хөдөлмөрийн зах зээл дэх нөлөөллийг тодорхойлдог ОУХБ-ын загварт хэрэглэсэн эдийн засгийн тооцооллоор бүх дэлхийн бүх улс жилийн турш цар тахалтай тэмцэх болно. Энэхүү судалгаа нь вирусийн нөлөөллийн давуу талуудад үндэслэн боломжит гурван хувилбарыг санал болгож байна (бага, дунд, их).

Эдгээр хувилбарууд ажилгүйдлийн талаарх дараах гурван төрлийн тооцоолол гаргаж ирнэ:

· ДНБ-ий өсөлт ойролцоогоор 2 хувиар буурна гэж үзэх “бага” хувилбар Дэлхийн ажилгүйдлийн түвшин 5.3 саяар нэмэгдэж, тодорхойгүй байдал 3.5 - 7 саяд хүрнэ.

· ДНБ-ий өсөлт 4 хувиар буурна гэж үзэх “дунд” хувилбар: Дэлхийн ажилгүйдлийн түвшин 13 саяар (өндөр орлоготой улс орнуудад 7.4 сая) нэмэгдэж тодорхойгүй байдал 7.7-аас 18.3 саяд хүрнэ.

· COVID-19 сүйрүүлэх нөлөөтэй гэж үзэх “их” хувилбараар ДНБ-ий өсөлт 8 орчим хувиар буурна.  Дэлхийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 24.7 хувиар өсөж, тодорхойгүй байдлын хамрах хүрээ 13 саяас 36 саяд хүрнэ зэрэг тооцоо судалгаа гарчээ.

Эх сурвалж: Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин