• Эхлэл
  • "The Ellen Show" хаагдахаар болжээ

"The Ellen Show" хаагдахаар болжээ

2021/05/14

"Эллен" ток шоуны од Эллен Деженерес олон жил үргэлжилсэн шоугаа дуусгах гэж байна. Түүний хөгжөөнт ток шоу 19 жил үргэлжилсэн бөгөөд 2022 оны эхэнд сүүлийн дугаараа цацах аж.  

Тэрээр "Энэ шоу хичнээн агуу, бас хөгжилтэй байсан ч зогсоох нь тийм ч хэцүү биш байх болно" гэж Hollywood Reporter-т өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Энэхүү мэдэгдэл тус шоуг "хортой ажлын газар" хэмээн буруутгагдсанаас хойш хэдхэн сарын дараа гарлаа.

Эллен шоуны гурван ахмад продюссер ажилгүй болоод байсан бөгөөд Эллен энэ улирлын дугаарыг эхлүүлэхдээ шууд дэлгэцээр уучлалт гуйж нээсэн байна.

Анх 2003 оны Есдүгээр сараас хойш гарч эхэлсэн Эллен Деженерес шоу 19 улирлын дараа дуусах болно.

Сүүлийн жилүүдэд рейтинг нь буурч байсан ч хошин шог, олны танил хүмүүстэй хийдэг ярилцлага, ердийн хүмүүсийн тухай ​​сонирхолтой янз бүрийн бичлэг, хэсгүүд нь иргэдийг телевизийн өмнө олон жил уясаар байсан юм. 

Эллен энэ талаар ярихдаа "Би 16 дугаар улирлын дараа шоугаа зогсоох гэж байсан. Тэр жил миний хамгийн сүүлийн улирал болох байсан юм. Харин телевизийн зүгээс дахин дөрвөн жилийн турш хамт байх гэрээнд гарын үсэг зурахыг хүссэн. Би магадгүй нэг жил гэж л гарын үсэг зурна гэхэд тэд ганцхан жилийн төлөө гарын үсэг зурах боломжгүй гэсэн. Бид харъяа байгууллагуудтай хамт үүнийг хийж чадахгүй, станцуудад илүү их амлалт хэрэгтэй байна. Тиймээс бид дөрвөн жил явчихлаа. Энэ удаа миний сүүлчийнх байх болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу" гэсэн байна.

Мөн тэрээр шоугаа сэтгэл хөдөлгөм хэмээн тодотгоод, 3000 дахь дугаараа өнгөрсөн сард цацсанаа онцолсон юм.

Hollywood Reporter-ийн мэдээлж буйгаар Эллен мягмар гаригт гаргасан шийдвэрийнхээ талаар ажилтнууддаа хэлсэн бөгөөд пүрэв гаригийн дугаарт алдарт хөтлөгч Опра Уинфрид ярилцлага өгөхөөр болжээ.

Түүний шоу Эммигийн 60 гаруй шагналын эзэн болсон бөгөөд хамгийн сүүлд 2020 онд үзвэр үйлчилгээний шилдэг ток шоугаар шалгарч байжээ.

Эллен шоу нь Холливудын А зэрэглэлийн зочдыг байнга татдаг бөгөөд шоуны клипүүд YouTube дээр сая сая үзэгчдийг татдаг билээ.

"Хэдийгээр бүх сайн зүйл төгсгөл болох ёстой ч гэсэн үнэхээр агуу зүйл хэзээ ч дуусахгүй гэсэн найдвар байсаар байна" хэмээн шоу продюсер Майк Дарнелл хэлсэн байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин